Бүх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс Сүхбаатарын талбайд ажиллаж байна
2019-04-30
Гэрэл зургийг MPA.mn

 

Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны  60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан  таниулах, иргэдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын цогц  үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилготой “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга, ХНХ-ын сайд С.Чинзориг, дэд сайд н.Мөнгөнчимэг, төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга н.Алтансүх, НДЕГ-ын дарга н.Зоригт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн газрын дарга н.Ганчимэг, НХЭГ-ын дарга П.Батхүлэг болон бусад албаныхан, иргэд оролцлоо.

 

Нээлттэй хаалганы өдөрлөгт төр, хувийн хэвшил хамтарсан 120 гаруй байгууллагууд оролцож, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал бүх дүүргийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хэлтсүүд талбай дээрээс нэг дороос үйлчилгээ үзүүлж, төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахаас гадна нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийхээр боловсруулж байгаа хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулав.

 

Нээлттэй хаалганы өдөрлөгт:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,

Нийгмийн даатгалын ерөнхий газар,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситут,

Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв,

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор,

“Өнөр бүл” хүүхдийн төв,

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв,

 

Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин