ФОТО ТҮҮХ: Японы 125 дахь ЭЗЭН ХААН
2019-04-30

Японы сүр жавхлант эзэн хаан Акихито өнөөдөр эрх мэдлээ ууган хүү, титэмт ханхүү Натухитод шилжүүлэн өгнө. Уг ёслолын ажиллагаа орон нутгийн цагаар 17.00 цагт Токио хотноо зохион байгуулагдах юм.  Эзэн хаан Акихито хаан ширээг сүүлийн 30 жил тэргүүлж байгаа юм. Тэрбээр өөрийн эцэг, эзэн хаан Хирохитог 1989 онд таалал төгсөхөд нь хаан ширээгээ залгамжлан авчээ. Японы хуулинд заасан ёсоор хаан ширээг зөвхөн өмнөх хаан таалал төгсөх үед л дараагийн үе залгамжлагчид нь шилжүүлэн өгдөг. Тун удахгүй хаан ширээнээс буух Акихито эзэн хааны фото зургуудыг сонирхуулж байна. 

 

1933 оны 12 сар: Японы эзэн хаан Хирохитогийн ууган хүү. Угсаа залгамжлах ханхүү Акихито 

 

 

1935 он. Акихито ханхүү хоёр нас хүрлээ

 

1934 оны 1 сар. Бяцхан ханхүү асрагчийнхаа хамтаар

 

1940 он. Ханхүү сургуулийн сурагч боллоо

 

1944 он. Хичээлдээ шамдаж буй ханхүү 

 

1948 он. Хаан эцгийнхээ зөвлөсөн шинжлэх ухааны ном уншиж буй ханхүү 

 

1953 он Австри. Ханхүүгийн анхны айчлал

 

1953 он. Ханхүү анхныхаа айчлалын үеэр зочидтой танилцаж буй

 

1958 оны 12 сар. Ханхүү дурлалт бүсгүй Мичикогийн хамтаар. Тэд теннис тоглох ижилхэн сонирхолтой

 

1959 оны 4 сар: Ханхүүгийн сүй тавих ёслол 

 

1959 оны 4 сар. Ханхүүгийн хуримын ёслол сүр дуулиантай боллоо

 

1960.12.3 Ханхүү, гүнж нар Энэтхэг улсад төрийн айлчлал хийлээ

 

1962.12.13: Ууган хүүгийнхээ хамтаар цагийн зугаатай өнгөрүүлэв

 

1964 он. Токиогийн олимпийн нээлтэд гэр бүлийнхээ хамтаар үзэв

 

1969.12.25 Ханхүү гэр бүлийнхээ хамтаар цэцэрлэгт хүрээлэнгээр зугааллаа 

 

1971.3.21 Ханхүүгийн спортлог гэргий, гүнж Мичико

 

1973.12.21 ханхүүгий сэтгэлийг булаасан Мичико гүнж 

 

Японы 125 дахь эзэн хаан Акихито

 

1990.5 сар Эзэн хаан Их Британид төрийн айлчлал хийлээ 

 

1990.6.29 Эзэн хааны бага хүү хуримаа хийлээ 

 

2004.6.9 Эзэн хааны ууган хүү хуримаа хийлээ 

 

1999 он. Токио хот.  Япон, Испанийн эзэн хаан, хатан нар уулзлаа 

 

1998.12 сар Саудын Арабын эзэн хаантай уулзлаа 

 

2007.12.27: Хаан хатан хоёр байгалийн сайхныг сонирхов

 

2016 он: Эзэн хаан эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээгээ ууган хүүдээ шилжүүлэх хүсэлтээ гаргалаа 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Loyle Carner:
HOW TO TRACK DOWN AND RECOVER LOST HACKED OR STOLEN BTC//ETH Hey guys it's Loyle Carner, a UK rapper. Do you need help in; retrieving stolen bitcoin, recovering scammed bitcoin, reporting a bitcoin scammer to reclaim crypto? There is only one way to go about recovering your lost money. You should hire bitcoin recovery experts, Lost Recovery Masters helps recover money lost to binary options forex, and bitcoin cryptocurrency scams. contacts Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204)819-5505.
2023-10-31