АТГ-ын удирдлагыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2019-05-01

УИХ дахь байнгын хороод өнөөдөр хуралдана. Хуралдаанаар хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, Хуульзүйн байнгын хороо АТГ-ын удирдлагыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх бол Төсвийн байнгын хороо Монгол Улсын Ерөнхий аудиторын томилгоог хэлэлцэнэ.

 

 

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

  • “Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай болон Хавдар Судлалын Үндэсний Төвийн өмнө тулгамдаж байгаа асуудал”-ын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл сонсох;

  • “Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн хамруулах” тухай Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы мэдээлэл сонсох.

 

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

 

Хэлэлцэх асуудал:

 

4.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд: 

 

Хэлэлцэх асуудал:

  • “Тогтвортой хөгжлийн улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас танилцуулах үндэсний сайн дурын илтгэл”-ийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханы танилцуулгыг сонсох.

 

5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Z6Enkhboldiin tsagdaagaas ni surgasan erdenet uildveriin ajillagaand 1997 onoos daguulj yavj echneegeer surguuli tugsguj udii khurgej tejesen Batsaikhaniig atgiin ded dargaar tavij baigaa ni zika ter ajliig ni gardan khiij bodlogo bolovsruulnaa gedgiig oilgodoggui maanaguud l yum baikh daa ene 75 gishuun
2019-05-01