Хавайд нисдэг тэрэг осолдож, 3 хүн амиа алджээ
2019-05-01

Хавай арлын нийслэл Хонолулу хотоос холгүйхэн аялалын нисдэг тэрэг осолдсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тус нисдэг тэрэг  Хонолулу хотоос 19 км-ийн цаана байрлах "Кайлуа" гэх жуулчдын дунд ихээхэн алдартай амралтын газарт очихоор явж байжээ. 

 

Нисдэг тэрэгт нисгэгчээс гадна хоёр зорчигч зорчиж явсан ба ослоор бүгд амиа алдацгаасан аж. Цагдаагийнхан болон аврагчид ослын газрыг хамгаалалтад авч, уг ослыг шалгаж эхэлсэн гэнэ. 

 

Дөрвөн хүний суудалтай  "Робинсон R44"  нисдэг тэрэг хөөрөөд удалгүй хөдөлгүүрийн хэсгээс нь гал гарсан талаар эх сурвалжууд өгүүлжээ.

 

Осолдоод буй нисдэг тэрэг "Novictor Helicopters" компанийх бөгөөд ослын талаар "Манай байгууллага мөрдөх ажиллагаанд оролцохоор болсон" гэж мэдэгдэв. 

 

Уг хэргээс нэг сарын өмнө мөн жуулчдын тээвэрлэн явж байсан нисдэг тэрэг осолдсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
manai ene deer baigaa hedees iimerhuu osloor uhetsgeedeguu baihdaa tsus nulimastai munguur ichhgui gadaadaar zugaalj yvahiin udahgui uhetsgeegeesei tui tui tui ,
2019-05-01