Эзэн хаан Нарухитогийн “Рэйва” эрин эхэллээ
2019-05-01

Японы цог жавхлант эзэн хаан Акихито хэдхэн хормын өмнө ууган хүү, угсаа залгамжлах ханхүү Нарухитод эрх мэдлээ шилжүүлэн өглөө.

 

 

Ийнхүү  Акихитогийн “Хэйсэй” эрин өндөрлөж  Нарухитогийн “Рэйва” эрин албан ёсоор эхэлсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

Шинэ эриний нэрийг ирэх сараас эхлэн Япон даяар цагалбар, сонин хэвлэл, албан бичгүүдэд хэрэглэх юм. Японд шинэ эзэн хаан тодрох бүрт түүний эринийг зарлаж, он тоололдоо мөрддөг уламжлалтай. Анхны эрин 645 онд "Тайка" нэртэй эхэлж байжээ.

 

Нарухито их наран улсын 126 дахь эзэн хаанаар өргөмжлөгдлөө. Тэрбээр дэлхийн номер нэг их сургууль  болох "Оксфорд"-д суралцсан юм. Акихито ууган хүүгээ 28 настай байхад нь угсаа залгамжлагчаараа тодруулж, томоохон айлчлалд улсаа төлөөлөн явуулж, төрийн үйл хэрэгт бэлтгэжээ.

 

Өдгөө 59 настай эзэн хаан 1993 онд Масако гэх "Харвард", "Оскфорд"-ын их сургуульд боловсрол эзэмшсэн, дөрвөн хэлийг төгс эзэмшсэн, угсаатан айлын отгон охинтой гэр бүл болсон билээ. Тэд 2001 онд Айко гэх охиноо өлгийдөн авчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин