Ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшиллоо
2019-05-01

 

Нийгмийн бодлого, боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйгээс хойшиллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар  “Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай болон Хавдар Судлалын Үндэсний Төвийн өмнө тулгамдаж байгаа асуудал”-ын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн, “Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн хамруулах” тухай Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы мэдээллийг тус тус сонсохоор төлөвлөсөн байлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин