Автобусны жолооч нараас замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авав
2019-05-01

 

 

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа нарын баталсан удирдамжийн дагуу 2019 оны 04 сарын 17-ноос 30-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа Эрдэмтранс ХХК, Сутайн буянт ХХК, Тэнүүн Огоо ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл-3р бааз, Тэнүүн огоо гуравдугаар бааз, Зорчигч тээврийн нэгтгэл 1-р бааз, Зорчигч тээврийн нэгтгэл 2-р баазын жолооч нараас шинэчлэн баталсан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авч, сургалт зохион байгууллаа.

 

Мөн сургалтанд хамрагдсан нийт 756 автобусны жолооч нарт:


1. Ноцтой зам тээврийн ослын тохиолдлын дүрс бичлэг үзүүлэн шалтгаан нөхцөлийг тайлбарлан өгөх


2. Замын хөдөлгөөний дүрэм /шинэчлэн батлагдсан/ давтан


3. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам


4. https://torguuli.police.gov.mn сайт ашиглан торгуулиа хэрхэн шалгах, зөв төлөх


5. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл саатал, нөлөөлж байгаа хүчин зүйлүүд


6. Жолоочийн даатгалын тухай хуулийн холбогдох заалт 


7. http://service.police.gov.mn/ сайт ашиглан зөрчлийн оноо шалгах


8. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх, зөрчлийн оноо сэргээх сургалтын төвүүдийн байршил, хаяг утасны дугаар


9. Цагдаагийн алба хаагч, жолооч, зорчигч нарын харилцаанд тулгардаг хүндрэл зэрэг сэдэвт 36 цагийн сургалтыг зохион байгуулж хамтран ажиллалаа.

Shuud.mn
Сонин хачин