Агуйн гүнээс аврагдсан тайланд хөвгүүдийн түүхээр кино хийнэ
2019-05-01

Агуйн гүнд олон өдрийн турш гацаж, аврагчдын тусламжтай эсэн мэнд гэртээ харьцгаасан Тайланд хөвгүүдийн түүхээр "Netflix" компани кино хийхээр болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

 11-16 насны 12 хөвгүүн, 25 настай дасгалжуулагчийн хамтаар юу ч идэхгүй 14 хоног тэссэн, аврагчдыг ирэх хүртэл юу хийж байсан гэх оньсого мэт нууцууд уг киногоор ил болох гэнэ. 

 

Хоёр тал өчигдөр Бангладешийн нийслэл Дакка хотноо уулзаж, хамтран ажиллах гэрээг амжилттай үзэглэсэн байна. 

 

 

"Зэрлэг баавгай" багийн дасгалжуулагч Экпапол Чайнжонг хэвлэлийнхэд "Биднийг хэрхэн тэмцснийг тун удахгүй та бүхэн дэлгэцнээ харахаар боллоо. Мэдээж хэрэг бид амьд үлдэхийн тулд бүх хүчээ дайчилсан. Өдөр бүр бурханд залбирч, мөргөл үйлддэг байсан. Тэр бидний хүслийг сонссон. Агуйд байхдаа хөвгүүдээ ямар дайчин, зоригтой гэдгийг илүүтэй мэдэж, бахархсан. Бидний түүх дэлхий дахиныг гайхшруулсан гэсэн. Хамгийн гол нь биднийг агуйгаас аварсан аврагчдад чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Та нар бол жинхэнэ баатрууд" гэж ярьжээ. 

 

Гэрээний дагуу дасгалжуулагч болон хөвгүүд кино багийнханд агуйд өнгөрүүлсэн өдрүүдийнхээ талаар юу ч нуухгүй нэг бүрчлэн ярих ёстой хэмээн заасан байна. 

 

Киноны ерөнхий найруулагчаар "Crazy Rich Asians" киногоороо алдаршаад буй найруулагч Жон М.Чун ажиллах гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Сонирхолтой кино болох байхаа...14-15 хан настай хүүхдүүд шүү дээ.,яаж олон хоног тэссэн нь гайхалтай мундаг
2019-05-01