Тарваганы түүхий бөөр идсэн гэр бүлийн хоёр хүн нас баржээ
2019-05-02

 

 

Баян-Өлгий аймгийн Ногоонуур суманд Тарваган тахлын болзошгүй тохиолдол бүртгэгдэж нэг гэр бүлийн 2 хүн нас барлаа. Одоогоор мэдэгдэж байгаагаар амь хохирсон иргэд тарваганы түүхий хүн мах, бөөр идсэн болох нь тогтоогджээ.

 

Иргэн Т 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд тус сумын Талын толгойд гэдэг газар нас барсан бол өвчтөн Р нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 03.00 цагт нас баржээ. Тус аймгийн төвд хөл хорио тогтоож, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж, тандалт судалгаа хийж байна.


Иймээс ард иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

 

  • Тарвага агнахгүй байх;

 

  • Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх;

 

  • Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх;

 

  • Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;

 

  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй байх;

 

  • Тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах;

 

  • Гэрийн тэжээвэр нохойг байнга уяатай байлгах;

 

  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЗӨСҮТ-ийн 70282853, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.
Shuud.mn
Сонин хачин
Тарвага үндэс иддэг амьтан шүү дээ. Америкд намагийн хархийг буудаж алаад иддэг
2023-03-06
Тарвага гэдэг чинь нэг ёсондоо том хулгана ш дээ хулганы мах идээд өвчилсөн гэж ойлгох ёстой
2019-05-03
Тарвага үндэс иддэг амьтан шүү дээ. Америкд намагийн хархийг буудаж алаад иддэг
Suuder:
Тарваган тахал мөн болох нь тогтоогдсон. Гэхдээ амьсгалын замаар дамждаг тахал биш гэсэн. Харамсалтай нь 0-12 насны 4 хүүхэд нь өнчирч үлдэж байна даа
2019-05-03
Авилгалчин хулгайчдын зүрх идвэл баяжиж эдгэнээ.
2019-05-02
Дэрэн бор:
эрүүлжиж урт наслах санаатай л идсэн байх даа. Гэтэл эсрэгээрээ хор болж хохирч үхсэн байна. Манайхан бүх зйүл дээр бодлогогүй ,бусдын амаар хөдөлдөгийн гай юм даа...
2019-05-02
zochin:
Hunii shees sain uvchin edgeedeg geed baahan sheesnii emchilgee garsan odoo hunii baas sain geed bas baas iddeg humuus garah bololtoi.
2019-05-02
Horwoo ertonts zowxon xumuust zoriulagdaagvig sana!!!
2019-05-02
Зочин:
Энэ хат хавраар чинь тарваганы түүхий мах идэж байдаг яачихсан улс вэ? Өвөлжин унтсан тарваганы эд эрхтэн ямар л цэвэр байв гэж дээ. Намрын тарвага бол бас яахав гэсэн. Ухаангүй улс байх юмаа нээрэн, өлсөөд л идэв гэж, өөрийгөө эмчлэх гэж эрүүлжих гэж ингэж эрсдэл хийж байдаг. Ер нь тавраганы гэлтгүй бүх амьтдын түүхий мах, цус ямар өвчин хадгалж байгааг хэн мэдэхэв дээ. Одоо гөрөөсний цус ууна гээд солиорцгооно биз, бас чонын янз бүрийн эрхтнийг иддэг сайхан гарууд шүү. Энэ чинь л Монголчууд юм даа хөөрхий.
2019-05-02
Алгийн чинээхэн амьтаны амыг таслаад идэж уугаад үхэж байгаа хүн танд хохино гэхээс өөр юу хэлэх вэ. Ёстой хохино. Амьтад ч гэсэн амар тайван амьдрах эрхтэй. Хүн гэдэг хүсэл нь дийлдэхгүй бузарын амьтад юм даа .
2019-05-02
иргэн:
Дѳнгѳж ичээнээсээ гарч байгаа тарваганы бѳѳр болон нойр булчирхай (хүн мах) хортой байгаашдээ, тахал нь ч юу юм.
2019-05-02
Suuder:
Тарваган тахал мөн болох нь тогтоогдсон. Гэхдээ амьсгалын замаар дамждаг тахал биш гэсэн. Харамсалтай нь 0-12 насны 4 хүүхэд нь өнчирч үлдэж байна даа
Tarvagnii tuuhii buur hun mah ntr idvel sain gj yamar mal ni helcheed yamar malnuud ni itgej ideed uheed bdg bnaa
2019-05-02
Hun:
Meregch amitan shudee
2019-05-02