УИХ-ын гишүүний саналаар Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлгүй
2019-05-02

УИХ-ын нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан горимын санал хэлэв.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Би оффшорын эсрэг авах арга хэмжээний талаар тогтоол барьсан юм. Оффшортой холбоотой 40 хүн байгаагийн 38 нь МАН-ынх, хоёр нь АН-ын гишүүн. Энэ асуудлыг хэлэлцүүлж өгөөч. Монголбанкны Ерөнхийлөгчийн огцруулах төслийг мөн өргөн барьсан. Өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байна. Орлогыг нь нэмэхгүй мөртлөө барааны бүтээгдэхүүний үнэ өсч байна. Инфляцийн түвшинг нам түвшин авчрах ажлаа Монголбанкны Ерөнхийлөгч хийхгүй байна. Хугацаа хэтэрсэн зээл нэмэгдлээ. Капитал банкны нийт хохирол 780 тэрбум төгрөг. Үүнийг Монголын төр дийлэхгүй. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцээч ээ" хэмээв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Удахгүй зургадугаар сарын нэгэн гээд хүүхдийн баяр болно. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ баярлуулах байх. Гэтэл өнөөдөр нийгэмд эмх замбараагүй нөхцөлийг бид уриалан дууддаг болоод тэр үү, хүүхдийн эсрэг гэмт хэрэг газар авлаа. Хүүхдийн асуудлаар хэлэлцүүлэг хийж өгөөч. 14-16 насныхан бэлгийн мөлжлөгт орчихоод байна. Ажлын байрны бэлгийн дарамтыг хуульгүй болгочихсон. Тиймээс аятайхан бүсгүйчүүд төрийн албанд орохдоо сэтгэлзүйн дарамтад ордог болсон байна.  Хүчирхийллийн асуудлыг цогцоор нь авч үзсэн мэдээллийг өнөөдөр сонсмоор байна. Ард түмэн, үр хүүхдээ хайрладаг гэдгээ оруулмаар байна. 

 

Ерөнхий прокурор гэмт хэргийн гаралт нөхцөлийн талаар мэдээлэл сонсмоор байна. Бид дандаа авлига, газар шороо, төрийн хулгай гээд ярьдаг. Ярьж болохгүй гэсэн үг биш. Гэхдээ эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээлэл сонсмоор байна хэмээв. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хүний эрхийн асуудлаар илтгэл сонсоно. Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн талаар тайланг Ерөнхий прокурор тавина. Хүүхдийн эрхээр нээлттэй сонсгол тавих саналаа явуул. Монголбанкнаас тайлбар ирсэн. Эдийн засгийн байнгын хороонд чиглэл өгсөн байгаа. Гишүүний саналаар Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлгүй гэсэн тайлбар ирүүлсэн байна лээ" хэмээв. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-18
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-18
Энэ Пүрэвдорж гэх Элбэгдоржийн төрд болон АН-д тавьсан тагнуул юу гэж хуцаад байнаа. Саяхан огцоруулна гээд байснаа одоо Баяртсайханаасаа юм хүртчихсэн бололтой.
2019-11-08
irgen:
Mongold oor oligtoi zorigtoi shuud ulsaa hogjyylchih eronhiilogch baihgui ee,,,Battulgiig ezsee hyrtel ajliig ni hiilge, soliotoi umnuud yu yariad bainaa
2019-05-02