АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томиллоо
2019-05-02

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын чуулганы  хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Ингээд  АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн    87.5 хувь нь тус тус дэмжлээ.

 

Мөн АТГ-ын дарга, дэд даргыг томилох санал дэмжигдсэн тул АТГ-ын дарга Х.Энхжаргалыг, дэд дарга Ц.Нямдоржийг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.  УИХ-ын чуулганы санал, дүгнэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгад бичгээр хүргүүлэхээр тогтов.

 

Ийнхүү УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

 

Ш.Раднаасэд: "33 их наяд"-ын хөрөнгийг олсон үйлдлийг шалгах эрх нь нээлттэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. ЕТГ-ын дарга З.Энхболд АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийн танилцуулгыг хийлээ. Ерөнхийлөгчөөс АТГ-ын даргад З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан нарыг томилох асуудлыг оруулж ирсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Эрх мэдэлтэн албан тушаалтнууд сургалтын сангаас эхлээд бүх зээлийг авчихсан байна. Тэгээд энэ асуудлыг нийтэд нь нялзааж байгаад намжааж байна. Энэ асуудлуудыг тодорхой болгож, шийдвэрлэх хэрэгтэй. Оюутолгой, Капитал гээд асуудал үргэлжилж байна. 

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулаарай. Хуулиар хүлээсэн үүргээ шударгаар хэрэгжүүлээрэй. Иргэдийн хүсэн хүлээж байгаа шударга ёсыг тогтоох хүсэмжлэл дээр тулгуурлаж ажиллаарай. Өмнөх АТГ-ын удирдлагуудаар томилогдсон хүмүүсийг зарим асуудалд шуурхай ажиллажээ гэж боддог. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ ахиц гаргасан. Өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргүүдийг шийдвэрлэхэд одоогийн удирдлагууд ахиц гаргаж ажилласан.  Өмнөх парламентын гаргасан хууль тогтоолыг эргэж харах шаардлага байна уу. Тухайлбал, Өршөөлийн тухай, Ил тодын тухай хууль гээд. Олсон орлогууд нь ил болсон байх. Орлогыг нягталж үзэж болдоггүй юм гэхэд үйлдлийг нь шалгаж болохгүй юу. Хуулийн байгууллага үйл ажиллагаа явуулахад гар хөлийг нь боомилж байгаа тал байна уу. 

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-33 их наяд төгрөгийн хөрөнгө татвар болон хууль хяналтын байгууллага дээр бүртгэгдсэн. Хуулиар энэ хөрөнгийг бүртгэхгүй гэдэг хуулийг баталсан. Тагнуул дээр хадгалсан. Гэхдээ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа. Үйлдийг нь Өршөөлийн хуулиар нээлттэй орхисон. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
АТГ дарга асан Х.Энхжаргал:
Муу [хориотой үг]. Чи энхболдыг хамгаалахаас өөр юу хийсэн юм бэ. Нэг ч хэрэг шийдээгүй, нэг ч том албан тушаалтан хоригдоогүй. Баярыг ажил дээрээ дуудаж хооллож ундлахаас өөр юу хийсэн юм бэ? Энхболдтойгоо хамт зайл. Бөгсийг нь долоож арай гэж хэдэн жил албан тушаалтай байчихаад одоо буух болохоороо хэрэг задалж байгаамуу? Мэдэж байсан юм бол эрт зарлаж арга хэмжээ авахгүй яасий. Нуун дарагдуулсан байна. Нуун дарагдуулж аягүй бол задлана шүү гэж сүрдүүлж өөртөө ашигтай шийдвэрүүдийг гаргуулдаг байсан байна.
2019-05-02
irgen:
tegeed byrtgegdsen iim ih horongoo olj avch ulsaa hogjyyleech, yagaad hulgaich naraa shalgaj barihgui yugaa hiigeed suudag um tegeed ?????
2019-05-02