Хөвсгөл аймгийн Рашаант сумаас алга болсон охиныг эсэн мэнд олжээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 04.30-ны өдрийн 19:00 цагийн орчимд бие засахаар гараад сураггүй болсон тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая охиныг эсэн мэнд олжээ.
Охиныг айлд байхад нь ар гэрийнхэн нь олсон болохыг Рашаант сумын дунд сургуулийн багш хэллээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ