Налайхын иргэд намар болтол тэсэх үү
2019-05-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажил явагдаж байна. Олон жил дуншсан, олон ч машиныг “эвдсэн” энэ замыг засч, шинэчилж буйд иргэд сайшаалтай хандаж байгаа.

 

Харин түр замаар зорчиж буй автомашинуудын тоос иргэдийг эрхгүй арга мухардахад хүргэж байна. Зам харагдахгүй хүртэл хэмжээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, өмнөөс ирж буй автомашин ч үе үе харагдахаа байж шүргэлцчих шахан жолооч нар жинхэнэ ур чадвар, орон зайн баримжаагаа шавхаж байна.

 

Налайхаас Улаанбаатар хот руу ажил, хичээлдээ явдаг олон хүн бий. Гэтэл Налайхын автобус Төв аймгийн замаар тойрч хот руу нэвтэрч буй тул ажилтай, хичээлтэй хүмүүс өглөө эртлэн гарсан ч яах аргагүй хоцорчихоод байгаагаа учирлана. Жижиг оврын автобуснууд түр замаар Баянзүрхийн товчоогоороо явж буй ч хүнээ багтааж дийлэхгүйд хүрч зарим буудал дээр зогсохгүй өнгөрөх юм.  Автобусанд багталгүй үлдсэн бага насны хүүхдүүд тоосон дунд торойн хоцрох нь хачин өрөвдмөөр. Гэхдээ удахгүй гоё замтай болох тулд хэн хэн нь хаа хаанаа хүлээцтэй, тэвчээртэй хандаж ажил, амьдралаа болгоод л явна.

 

Гэвч түр замын шороо, тоос асуудал дагуулж байна.

 

Хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчний 80 хувь нь зөвхөн гэрийн тоосноос үүсдэг болохыг тогтоосон байдаг. Гэтэл Налайхын замын нарийн ширхэгтэй тоосонцороор өдөр бүр амьсгалж буй хүүхдүүдийн эрүүл мэнд зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй байна.

 

Улаанбаатар хот дахь тоосжилтын хэмжээ олон улсад зөвшөөрөгдөх дээд хязгаараас 2-3 дахин давсан үзүүлэлттэй байдаг. Дулааны улиралтай зэрэгцэн хуурайшилтын үе эхэлж тоос, шороо ихээр босч агаар бохирдож байгаа энэ үед Налайхын зам засварын ажилтай холбогдуулан шорооон замаар түр зорчих болсон нь тоосжилтыг улам ихэсгээд байна.


Түр замын шороо, тоосыг зохицуулах үүднээс өдөрт тус замыг хоёр удаа усална хэмээн албаныхан  мэдэгдсэн. Гэсэн ч Налайх чиглэлийн шороон замын тоос, тоосжилт гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Энэ байдлаар Налайхын иргэд намар болтол тэсдэг л байгаа.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2019.05.04-ний өдөр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж түр зам дагуу тоосжилт их байгаа тул зам усалгаа ойр ойрхон хийж байхыг сануулаад, Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргуулахаар болжээ.

 

БНСУ-д сүүлийн өдрүүдэд агаарын тоосжилт ихэссэнтэй холбогдуулж 15 бүсд онц байдал зарлажээ.

 

Улмаар ус шүршдэг машинууд тодорхой цагуудад гудамж зам услах, автомашинуудыг хөдөлгөөнд хязгаарлах, ард иргэдээ нийтийн тээвэр хэрэглэхийг уриалан бүхий л боломжтой арга хэмжээг авч байгаа юм байна. Манайх ч бас Налайх чиглэлийн замыг онцгой бүсэд хамруулж  онц байдал зарлавал яасан юм бэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tur.:
Сонсоглонгийн зам тавихад тэсээд л байсан даа.Тэсэх л хэрэгтэй дээ.ккк
2019-05-12
Амарсайхан иймхэн асуудлыг ажил эхлэхээс омно шийдэх естой бсан. Тийм хэцуу юм байхгуй. Усалгааны 1 машин гаргаад, саарал ус хэрэглэх гэрээ байгуул. Нийтийн тээврийн богино эргэлтийг гарга!!! Тэгээд л болоо.
2019-05-10
Nalaikh:
Udurt 2 udaa usalna gej baahan mungu tusuv garguultsan bgaashd lalaruud usalsan neg ch bhgui
2019-05-09
Г:
Би өглөө орой болгон явдаг ямарч байсан намайг явж байхад лав дандаа л ус цацсан машин явж байдаг
2019-05-08
Бадмаа:
Тэсэхгүй гээд яахав дээ. Нэг өглөө босоод ирэхэд л тавигдсан байдаг тийм зам гэж юу байхав цаг хугацаа хэрэгтэй.
2019-05-08
zailaa:
zasahgui bhaar uhlee hatlaa suns suugiitei gehiin zasahaar shoroo bosood bn guursan uvchin edr gehiin tgd yah yostoi ym tur zasgaas ali boloh hurdtai erchimtei yvuulj bgaashd
2019-05-08
Тэсэхгүй шүдээ яадаж 3.4 том автобус явуулах хэрэгтэй хүмүүс нь багтахгүй хичээлээсээ их хоцордог тгд автобуснуудаа ойр ойрхон явуулах хэрэгтэй БНАСАУ.
2019-05-08
1 удаа явсан.дугуй хагараад бхаар зам биш л бнлээ.дугуй нэртэй хүүхдийн зулай шиг нимгэн хаягдлаа солиочээ.үүний чинь ард жинхэнэ хүний амьдрал яригдана шүү
2019-05-08
Зочин:
Юм хийж бүтээж байгаа нэгнийгээ ингэж тэнэг байдлаар муу хэлэх хэнд хэрэгтэй юм. Түр замаар явж байгаа тэрэгнээс биш хажуугаар нь давхиад байгаа хүмүүс л шороо босгоод байна лээ дэг. Зассан замаар нь хурдаа тохируулаад явбал зүгээр л байна лээ.
2019-05-08
налайх уб ын хооронд байгаа төмөр замаа сэргээ иргэддээ үйлчлэх хэрэгтэй хурдаг явдаг төмөр замтай болго монголд багтахгүй байгаа авто хөсгөө чанаржуул
2019-05-08
Olon yum hutsaad bgaa yumnuudiig uher alnuud gehees oor heleh ug alga.oorsdoo ajilgui amidralgui bj bitgii ajil hiij bgaaa humuusiig muul
2019-05-08
Ganbayar:
20 iod jil utaand uheegui bj 5 sar teschij chadlgui yadgiin 1 heseg ni yum hiij bhdad yu ch hiihgui bj bitgii ingej medreltej bgaach de yasan hetsuu yum .iim yum bichij bhaar zugeer uheed dald orooch chi teguul chinii hiij bgaa tus yum daa
2019-05-08
Та энэ замаар байнга явдаг уу?
2019-05-07
kkk:
urid ni bolood l baisan shuu dee. yun surtei gar ve
2019-05-07
pkxny:
хариуцлага алга ус цацах хэрэгтэй мөн машины дугуй тэсэхгүй бололтой тэмдэглээ хийсэн арматурын төмөрөнд дугуйгаа хагаллаа миний мэдэх 9-нь жолооч дугуй хагарлаа гэж баина
2019-05-06
1 удаа явсан.дугуй хагараад бхаар зам биш л бнлээ.дугуй нэртэй хүүхдийн зулай шиг нимгэн хаягдлаа солиочээ.үүний чинь ард жинхэнэ хүний амьдрал яригдана шүү
zochin:
Olon kompanid huvaaj uguud 2 sariin dotor tavih heregtei shuu
2019-05-06
Зуунмодны хн:
ЗУУНМОДЫН ЗАМ ЗУН БОЛТОЛ ТЭСЭХ БОЛУУ... НАЛАЙХЧ ЯАХАВ НАМАР САЙХАН ЗАМТАЙ БОЛНО ОЙЛГОМЖТОЙ... ХАРИН ЗУУНМОДНЫХОН ЭВДЭРСЭН ЗАМТАЙ ҮЛДЭНЭ ДЭЭ... ЭНИЙГ ЯАЖ ШИЙДЭХ БОЛ...
2019-05-06
Усаа цацаач ээ. Хотын дарга хяналт тавихгүй бна.
2019-05-06
Г:
Би өглөө орой болгон явдаг ямарч байсан намайг явж байхад лав дандаа л ус цацсан машин явж байдаг
Boliochdee . Yagad iim archaagvi ym we? Bvteen baiguulalt hiij bna iim zergin ym bailgvi de. Hvswel tow aimgar ywachde.
2019-05-06
Та энэ замаар байнга явдаг уу?
b:
Намар болоход бүгдээрээ тоосноос шалтгаалсан мэргэжлийн өвчтэй болох байх даа
2019-05-06
tesekhguy geed yakh yum be ?
2019-05-06
tesekhguy geed yakh yum be ?
2019-05-06
Дорж:
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ мэдээж хийлгэсэн байх тэрэн дээр нь сөрөг нөлөөлөл болон болзошгүй эрсдлийг тусгасан байх тэр дагуу наад туслах замаа тоос босгохгүй болголдоо
2019-05-06
Зочин:
Тэсцгээ ард түмэн минь удахгүй сайхан замаар явцгаана шүү дээ.
2019-05-06
усалгаа:
Өнөөдөр налайхын замаар явлаа. улаанхацартын байрнас цааш 3 км зам усалсан ямар ч тоосгүй бна аа цаашаа юу ч харагдахгүй бөөн тоос шороо халхын голын тулаалдааны үед ийм байсан байхдаа гэж бодмоор Усалгаа сайн хийгээч ээ Усалгаа хийж байгаа машинд хяналт тавих хүн гаргаач Энэ зам дээр хүний амьсгалын замын өвчнөөс авхуулаад аваар гарах нөхцөл их бүрдсэн бна Аюулгүй ажиллагааг хангаж ажиллах хэрэгтэйг хотын дарга анхааралдаа аваач ээ
2019-05-06
Тиймээ.Зам байтугай явган,бүр унадаг дугуйчгүй цаг байсан.Ганц зун чимээгүй байгаад ,өвлөө харааж муулвал яахав.
2019-05-06
Усалая:
Услаад тоос шороог нь босгохгүй байя л гэсэн байна шүү дээ, түүнээс биш эсэргүүцсэн утга алга л байх юм уг нь
2019-05-06
ус цацаадал болоошдээ энэ дарга нар юу хийгээд байдаг юм бол улам их тоос гаргуулж байж сенсац тариад их мөнгө хусах бодолтой байгаа байхдаа
2019-05-06
бат:
тийм хэцүү байвал зам тавихаа больчихвол яасан юм.ер нь юм хийх хэрэг байна уу.ажилгүй идээд архидаад гэртээ хэвтэж байвал барав биш үү.үхэр монголчууд аа.хятадаас мөнгө зээлнэ өөрсдөөр нь бариулна.бид юу хийж бүтээдэг улс вэ.
2019-05-06
Энгийн ард:
Тэсэхгүй гээд яах юм заи засахад түр зуурын шороон замаар л явдаг жишиг хаана ч л байдаг шүү дээ! Санаа чинь их зовоод байвал чи очоод замыг нь услаад зогсож намар болго! Энэ хүмүүс үнэгдэн шүүмжлэх юмаа олж ядах юмаа! налайхын замыг засаачээ гээ л хуцацгаагаад амраахгүй байсан засаад эхлэхээр бас л гомдол иым юмнуудыг тэр африкийн ядуж оронруж цѳлж 3 сар болгож амьдрал үзүүлэхээр юм!
2019-05-06
Тиймээ.Зам байтугай явган,бүр унадаг дугуйчгүй цаг байсан.Ганц зун чимээгүй байгаад ,өвлөө харааж муулвал яахав.