Д.Эрдэнэбат: Бондын зарцуулалт "33 их наяд"-тай холбоогүй
2019-05-06

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Эдийнй засаг өсөлттэй гэж байгаа хэдий ч иргэдийн амьдрал хүнд байна. Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байгаа юм байна. Хэнтийд нөхцөл байдал хүнд байгаа. Гэхдээ энэ хүнд нөхцөл нь нөхөн сонгуультай холбоотой биш гэж бодож байна. Хэнтийн нуруунд ОХУ-аас түймэр орж ирж, хүнд нөхцөлд олон хоног үргэлжилж байна. Гэтэл Засгийн газар нөхөн сонгуулийн тойргийн асуудалд анхаарч, ажиллаж байгаа нь буруу. Засгийн газар сонгуулийн хууль, төсвийн хууль зөрчиж, олон тэрбум төгрөгийн амлагаа хийж байгаа нь буруу. 

 

Монгол Улс байгаль экологиор дутна. Тойрогт амлаад байгаа тэр олон тэрбум төгрөгөө хүндрэлтэй байгаа Хэнтий нурууны гал түймрийг унтраахад зарцуулах ёстой. Өнгөрсөн гурван жил Монголын эдийн засгийн амьдрал сүйрлийн жил байлаа. Тиймээс бид Ерөнхий сайдыг "хөрсөн дээрээ буугаач" гэсэн шаардлага тавина. 

 

Өнөөдрийн байдлаар инфляци 10 хувьд өсч, бага, дунд орлоготой иргэдийн амьдрал хүндэрч байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авахаар болсон өнөөдрийн байдлаар 2.5 тэрбум ам.долларыг аваад байна. Уул уурхайн орлого жил бүр нэмэгдэж ирлээ. Мөнгөний нөөц асар ихтэй төр ажиллаж байна. Гэвч энэ төр иргэдэд хүртээлгүй байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа. Махны үнийн өсөлт нэмэгдсээр ирлээ. Нийт үнийн өсөлтийн 20 хувийг махны үнэ эзэлж байна. Энэ нь иргэдийн амьжиргаанд хатуу нөлөөлж байна. Төрийн албан хаагчдын багш, эмч нарын цалинг нэмнэ гэсэн. Гэвч эдийн засгийн өсөлтөөр цалингийн өсөлт нөлөөлөлгүй болж байна. 

 

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн асуудлаар өнгөрсөн долоо хоногт 33 их наяд төгрөгийг хулгайлсан байх магадлалтай гэсэн ташаа мэдээлэл явсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 оны наймдугаар сард баталж, энэ хуулиар 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол АН-ын үед авсан бондтой огт холбоогүй зүйл. Энэ төгрөгийг нэг хэсэг улс хулгай хийсэн зүйл байхгүй. Бондын зарцуулалтыг бид тодорхой жишээн дээр хэлэх нь зүйтэй. Бондын зарцуулалтыг арилжааны банкаар зээл олгож зарцуулсан. Евро болон Чингис бондын хүрээнд орон нутгийн автозам, Амгалангийн ДЦС, "Гудамж" төсөл, орон сууцны 82 мянган айл, үйлдвэр хөдөө аж ахуйн таван салбарыг дэмжих зорилгоор таван салбарыг санхүүжүүлсэн. Энэ нь цаанаа эзэнтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл. Бид төрд итгэх итгэлийг сулруулж огт болохгүй. Ингэснээр эдийн засаг тэлж, үйлдвэржилт нэмэгдэж, ил тод болсон хэмээв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ Эрдэнэбат гэдэг этгээд монголчуудын баялаг ѳмч хѳрѳнгийг дээрэмдэх л ажил хийдэг нэг их шударга царайлж ярина.Чи одоо больж үз.Монголчууд танай МАНАН-н луйварчидад олон жил дарлууллаа.Азаар хэдэн зоригтой монгол залуучууд гарч ирж та нартай тэмцэж байна.Хулгайлж авсан эд хѳрѳнгѳ мѳнгѳѳ улс оронд минь ѳгѳѳч.Одоо улс тѳр гэхээ боль.
2019-05-07
зочин:
АН-ын луйварчдын хийсэн ажил даа, одоо ч сандралдаж эхэллээ дээ, Хууль шүүх, шударга ажиллавал бүгд л хулгайн хэргээр шоронд сууна даа
2019-05-07
Атг Экс Дарга:
Х.Энхжаргал "Бүх зүйл ил тод байсан. Намайг томилогдож ажилласнаас хойшхи 2 жил 10 сарын хугацаанд авлигын индексийн байдал 72 байснаа 83 болоод энэ жил 103 болсон. Энэ жил овоо дээрдээд 93 болсон. Хамгийн их саад болсон зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ замбараагүй үрсэн. Тэгээд 2015 оны Өршөөлийн хууль гаргаад 33 их наяд төгрөгийн хөрөнгийг Өршөөлийн хуульд хамруулж өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллагад Монголын нэрийг харлуулсан. 33 их наяд гэдэг дээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж болохгүй, нууцлалтай байгаа. Үүн дээр л гол нь авлигын индекс яригдаж байгаа"
2019-05-06
Сандарцгааж байна даа
2019-05-06
irgen:
Halzan danjaadtai hamgiin ih holbootoi bhaa..
2019-05-06
irgen:
setgyylchid yu gej asuusan um be? Hariult ni yamar baisan um be ?
2019-05-06