Увс аймгаас илэрсэн тарваган тахал өвчний онош үгүйсгэгджээ
2019-05-06

 

Увс аймгийн Түргэн сумын нутаг "Суугийн шил" гэдэг газарт хаваржиж байгаа иргэн М хүний гоц халдварт тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрчээ.

 

Иймд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээг эхлүүлэн аймгийн онцгой комисс хуралдаж, үйл ажиллагааны чиглэлийг гаргаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоосон тухай өмнө нь мэдээлсэн. 

 

Тэгвэл ЗӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр 2019 оны 05 сарын 06-ны өдрийн 13:15 цагт  онош үгүйсгэгджээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Oorsdoo oirtohgvi l baildaa tarvaga chini ulsin bayalag shvv muu ner ogood baih hereggvi an amitanaa mash sain hamgaalj zuv zohistoi sudalgaan deer agnuulj ulsin bayalagt nemer handiv avah heregtei hamgaalj baigaa nertei dood tushaaltni hahuulin heregsel bolood duusaj baina
2019-05-08