Мадурог төрөөс зайлуулахын тулд АНУ-аас цэргийн тусламж авна
2019-05-06

Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө тунхаглаад буй сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо улс оронд нь үүсээд буй хямралыг намжаахын тулд АНУ-аас цэргийн тусламж авахаар төлөвлөж буйгаа дуулгасан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тэрбээр "Николас Мадурогийн дэглэмийг түлхээн унагаахын тулд АНУ-аас бүх талаар дэмжлэг авахаар ажиллаж байна" гэж хэлжээ. 

 

"Мадуро энэ улсад гай авчирч байна. Түүнийг нэн даруй төрийн эрхээс зайлуулах шаардлагатай. Төрд Мадуро байсан цагт Венесуэлийн хямрал үргэлжилсээр байх болно. Бид АНУ-аас цэргийн тусламж авах асуудлаар удахгүй Вашингтонтой уулзахаар төлөвлөөд буй" гэж Гуайдо мэдэгдлээ. 

 

Сөрөг хүчин Мадурог сонгуулийн дүнд нөлөөлж, төрийн эрхийг хүчээр булаан авсан хэмээн буруутгаж буй юм. 

 

Тэд өнгөрөгч амралтын өдөр төрийн эргэлт хийхийг оролдож, уг ажилд армийг татан оролцуулахыг хүссэн ч амжилтгүй болжээ. 

 

Мадуро саяхан "Венесуэлийн армийнхан хямрал дуусах хүртэл сөрөг хүчний эсрэг тэмцэх болно. Гуайдо армийн удирдлагуудтай хамтрахаар болсон хэмээн худал хэлсэн" гэж мэдэгдэв.

 

Венесуэлийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цаг орчим утсаар ярилцсан талаар Цагаан ордноос мэдээлэв. 

 

Мадурогийн дэглэмийг ОХУ хамгаалж буй бол Гуайдогийн ард АНУ бий. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
том улсуудын тоглоом болчих юмдаа хөөрхийс
2019-05-08
Венесуэл гэж бас нэг улс ингээд америкаар fucked up болсон улсуудын жагсаалтад орохнээ хөөрхий...
2019-05-06