БРУНЕЙ: Ижил хүйстнүүдэд цаазын ял оноохгүй
2019-05-06

Ижил хүйстэн эрчүүдийг хамгийн хүндээр шийтгэдэг улс бол Бруней билээ. Тус улс бэлгийн цөөнх гэгддэг гей хүмүүст ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэдэг юм. 

 

 

Бэлгийн чиг хандлагаар нь гадуурхах, яллах явдлыг НҮБ, тэргүүтэй хүний эрхийн байгууллагууд эрс буруутгаж,  тус улсын эрх баригчдыг хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийг шаардсаар иржээ.

 

Тэгвэл Бруней улсын Султан Хассанал Болкиах гей хүмүүст оноодог цаазын ялыг албан ёсоор цуцалж буйгаа зарласан талаар "Ройтерс" агентлаг мэдээлжээ. 

 

Тэрбээр "Ижил хүйстнүүдэд цаазын ял оноохгүй. Олон нийтийн уриалгаар шийдвэрээ өөрчлөхөөр боллоо" гэж мэдэгдлээ. 

 

Тус улсад өнгөрөгч сард исламын шашны шинэ хуулийг танилцуулсан юм. Уг шинэ хууль дунд ижил хүйстнээ сонирхдог иргэдийг олны өмнө чулуугаар цохиж, хөнөөх харгис ял багтжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин