"KH аpartment" хотхоны дээвэр дээрээс эмэгтэй хүн унажээ
2019-05-06

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "KH аpartment"  орон сууцны барилга дээрээс хүн унасан хэрэг дөнгөж сая /2019.05.06/ гарчээ.

 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Олон иргэнээс дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ. 

 

Гэрчүүд "Эмэгтэй хүн гэнэт үсэрчихсэн" хэмээн мэдээлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин