Баян-Өлгий аймгийн хөл хориог цуцаллаа
2019-05-07

 

Баян-Өлгий аймгийн Ногоонуур суманд Тарваган тахлын болзошгүй тохиолдол бүртгэгдэж нэг гэр бүлийн 2 хүн нас барсан. Амь хохирсон иргэд тарваганы түүхий хүн мах, бөөр идсэн болох нь тогтоогдсон билээ.

 

Улмаар Баян-Өлгий аймагт хөл хорио тогтоогоод байсан юм. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон холбогдох албаныхан Увс болон Баян-Өлгий аймгийн онцгой комисс, ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн удирдлагын баг, мэргэжилтнүүдтэй өчигдөр /2019.05.07/ тарваган тахлын цаг үeийн асуудлаар цахим хурал хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэжээ.

 

 

Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлын 1-р хавьтал болох 124 хүнийг антибиотик эмчилгээнд хамруулж, эмчийн хяналтад авсан байна.

 

Өнөөдрийн байдлаар шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй тул голомтыг цомхотгосон гэж үзэн хатуу хөл хориог цуцлах аймгийн онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.

Shuud.mn
Сонин хачин