Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2019-05-07

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно.

 

2019 оны 05 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шүуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 8-13 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говь талын нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин