100 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэгтэнг илрүүлжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид өчигдөр /2019.05.07/ томоохон зах худалдааны төвүүдээр явж бусдын лангуун дээр ил тавьсан гар утас болон бусад эд зүйлсийг хулгайлдаг эмэгтэйг саатуулжээ.
1990 онд төрсөн эмэгтэй "С"-ийн урьдчилсан байдлаар 100 орчим хулгайн үйлдэл тогтоогдсон байна. Үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ