Нэр, хаяг тодорхойгүй эмэгтэй 15 давхраас унаж нас баржээ
2019-05-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зүүн талд байрлах “KH аpartment” байрны 15 дугаар давхраас эмэгтэй хүн унаж нас барсан хэрэг өчигдөр /2019.05.07/ гарсан.

 

Тус байрны "Орцны тагт дээрээс хүн унах гэж байна" гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 16:57 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай бүлэг 3 км замыг туулан 17:06 цагт очиход тус байрны 15 дугаар давхрын орцны тагтнаас нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эмэгтэй унаж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

Амь хохирогчийн нэр, хаяг тодорхойгүй байсан ба гэрчийн мэдээлж буйгаар 25-30 насны эмэгтэй байсан аж. Тэрбээр 15 давхрын тагтан дээр ганцаар зогсож байгаад доош үсэрсэн болохыг ойр орчимд байсан гэрчүүд хэлж байлаа. 

 

Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
15 давхараас гэчихээд тоосгон 1 давхар байрны зураг тавиад байхдаа яадаг тэнэг вэ. Энэ зурган дээрх байшингаас унаад үхэхгүй л байх.
2019-05-08
Муу ёрын kh apartment вэ....энэ эмэгтэйчүүдийн сүнс нь хоргодож бас нэг сүнстэй байшин бий болох вий дээ.,.
2019-05-07
Нэр хаяг тодорхойгүй гэж юу гэсэн үг вэ...тэр 15 давхарын тагт ямар айлынх вэ тэр айлд орж байж тагт руу нь гарна биздээ...гаднаас үсрээд л 15 давхарын тагт дээр гарахгүй л байхдаа...
2019-05-07
Irgen:
Kh gej neg nisdeg bair bn a odoo yana
2019-05-07
иргэн:
Чойжилсүрэн, А.Сүхбат 2 нийлж К гэдэг хүн үсэргэдэг юм барьжээ.
2019-05-07