Британийн ханхүү Харри ХҮҮТЭЙ БОЛЛОО
2019-05-07

Их Британийн ханхүү Харри болон холливуудын уран бүтээлч, жүжигчин Меган Маркл нар өчигдөр анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

"Меган өчигдөр 5.26 цагт 3.2 кг хүү төрүүллээ" гэж Букингэмийн ордны хэвлэлийн албанаас олон нийтэд зарлалаа. "Эх, хүүгийн биеийн байдал сайн байгаа" гэж албаныхан батлав. 

 

Харри хүүгээ мэндлээд есөн цагийн дараа уг баярт мэдээг нийтэд түгээхийг албаныхаас хүссэн гэнэ.  Ханхүү "Би үнэхээр жаргалтай байна. Тэдний биеийн байдал тун  сайн байгаа" гэж ярьжээ. 

 

Хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн АНУ, Их Британийн давхар иргэншилтэй анхны рояаль хүүхэд болж байна. 

 

Харригийн ах Уилльямын гэргий Кейт Миддлтон гурван хүүхдээ Лондон хотын  "Гэгээн Мэри"-гийн эмнэлэгт төрүүлсэн ч Меган уг эмнэлэгт төрөөгүй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин