Мексикт онгоц осолдож, 13 хүн амиа алджээ
2019-05-07

Мексикийн хойд хэсгийн Коауила мужид онгоц осолдсон талаар "www.cnbc.com" сайт мэдээллээ. 

 

 

Хэвийн нислэг үйлдэж байсан “Bombardier Challenger 601” нисэх онгоц гэнэт өндрөө алдаж, унасан байна.  Онгоц осолдохоосоо хэдхэн минутын өмнө төв станцаасаа холбоо тасарчээ.

 

"Тус онгоцонд 19-57 насны 10 зорчигч, багийн гурван гишүүн зорчиж явсан ба ослоор БҮГД амиа алдсан" гэж тус улсын Бүс нутгийн аюулгүй байдлын яамнаас уламжлав. 

 

Онгоц хуваарийн дагуу АНУ-ын Лас Вегас хотоос Мексикийн Нуэво-Леон мужийн Монтеррей хот руу нислэг үйлдэж байжээ. Аврагчид, шинжээчид ослын газар очиж, ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна.

 

Цаг уурын таагүй нөхцөл байдлаас болж, онгоц осолдсон хэмээн хэвлэлүүд мэдээлэх болов. Учир нь тухайн үед үүлэрхэг, бороотой байсан гэнэ. 

 

Зорчигчид Лас Вегас хотод болсон боксын тулааныг үзсэнийхээ дараа Монтеррей хот руу буцахаар уг агаарын хөлөгт зорчиж явжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин