Аянганаас болж, “Аэрофлот” компанийн онгоц осолдсон уу
2019-05-07

ОХУ-ын Москвагаас Мурманскийн чиглэлд нислэг үйлдэж байсан агаарын тээврийн “Аэрофлот” компанийн “Сухой Суперджет-100” онгоц осолдоод буй юм. 

 

 

Онгоцонд нийт 73 зорчигч, багийн таван гишүүн зорчиж явжээ. "Гэнэтийн ослоор 41 хүн амиа алдсан болох"-ыг тус улсын Эрүүл мэндийн яам батлаад байна. Онгоц хагас цагийн дараа техникийн шалтгаанаар буцаж,"Шереметьево"-гийн нисэх буудалд газардах үед, гэнэт шатаж эхэлсэн аж. 

 

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо уг ослыг мөрдөж эхэлсэн ба онгоцны хоёр дуу хураагуурын бичлэгийг авч, ослоор амьд үлдсэн хохирогч тус бүрээс мэдүүлэг авч эхэлжээ. 

 

Онгоцны ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн догогдол, нисгэгчийн туршлагагүй байдал, хянах самбар бүрэн гүйцэт ажиллаж чадаагүй, цаг агаарын таагүй уур амьсгалтай холбоотой хэмээн таамаглаж байна. 

 

Онгоцны ахмад "Аянга цахих үед онгоц төв станцаас холбоо тасарсан" гэж ярьсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв. 

 

Зарим зорчигчид "Онгоц газардахаас хэдхэн хормын өмнө хүчтэй аянга цахисан" гэж ярьжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Петрочайна:
Энэ дорнод руу нисдэг онгоц унаасай.муу хужаа нарын гар хөл болсон пётрочайна дачин тамсаг гэх газрын тосны компанийн пяздаанууд байнга явдаг юм байна лээ.
2019-05-10