Махнаас гар, монголчууд аа
2019-05-07

Нэг килограмм мах 10 000 төгрөгийн үнэтэй болчихсон уу. Юундаа бухимдсан юм бэ, хэрэглээгээ багасга. Түмпэн дүүрэн мах чанаж идэхээ боль. Тогоо дүүрэн хорхог боодог хийдгээ больж үз. 40 сая толгой малтай байхдаа 180 грамм мах идэж болоод байсан та нар мал 66.5 сая болчихоод байхад яахаараа 265 грамм мах иддэг юм бэ. Махны үнэ өслөө гэж бухимдахын оронд наад хэрэглээгээ багасгаж, ядаж 180 грамм мах ид. Тэгвэл махны зардал чинь нэг дахин багасна...УИХ-ын эрхэм гишүүн Б.Пүрэвдорж махчин монголчуудыг ингэж “загнав”.

 

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Өндөг бол тансаг хэрэглээ. Түүнийг идэх албагүй” гэж сануулж байсан  цаг саяхан. Тэгвэл одоо мах тансаг хэрэглээ болсныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж анхаарууллаа. Төрийн түшээ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа махны үнийг зохицуулах арга хайхын оронд махны хэрэглээгээ багасгахыг иргэн танд сануулж байна, анхаарна уу. Малтайгаа, махтайгаа байхад монгол өлсөхгүй гэж даналзахаа болино уу.

 

Монгол Улс 66.5 сая толгой малтай. 2018 оны эцсийн тооллогын дүнгээр Монгол Улсын мал сүрэг 66.5 сая толгойд хүрч, 2017 оныхоос 240.0 мянган толгой буюу 0.4 хувиар өслөө. 1990 оны үед манай улс 24.6 сая толгой малтай байсан бол өдгөө 66.5 сая болон өсөн нэмэгджээ. Малын тоо толгой жилээс жилд өсч байгаа юм чинь гуравхан сая монголчууд өртөг багатай мах идэх байлгүй...мөрөөдөх хэрэггүй гэдгийг махны үнэ харуулж байна. Үхрийн мах хамгийн хямддаа 8500 төгрөгийн үнэтэй. Харин хонины мах дундажаар 8000 төгрөг. Тэгэхээр эрхэм гишүүний хэлснээр идэх махныхаа граммыг багасга аа. Хэт их болчихоод байгаа 265 граммаа ядаж 180 болго, монголчууд аа.

 

Магадгүй, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж удахгүй махны хэрэглээг тусгасан хуулийн төсөл өргөн барих биз. Ингэхдээ нэг хүн хоногт 180 грамм мах иднэ, хэтрүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Бүр цагаан хоолтон болгож, шийтгэнэ гэхчлэнгээр хуулийн зохицуулалт хийх ч юм билүү, хэн мэдлээ. Ямар ч байсан төрийн түшээ маань гарц олжээ. Тэр махны үнийг ямар нэг аргаар зохицуулахгүй. Харин иргэн таныг ходоодоо хянаж, хязгаарлахыг сануулж байна. Хэрэглээ багасахыг дагаад махны үнэ буурна гэж бодсон ч юм билүү. Магадгүй л юм, зах зээлийн хууль шүү дээ.

 

Тэгэхээр одоо нөөцийн махаа гишүүний хэлснээр 180-аар граммалж савлах хэрэгтэй. Хэрэглэхэд ч хялбар, гурван ам бүлтэй айл гурван ширхэг махны өөдөс худалдаж аваад л хоолоо хийчихнэ.  Жинлэх боломжгүй айлууд махны хэрэглээгээ хэтрүүлбэл яана, гишүүн хэлээд байхад.

 

Захын хорооллын хүнсний дэлгүүрээс 9-ын тос граммалж, талх талладаг гэх үгс зүгээр нэг яриа биш. Одоо үүн дээр мах нэмэгдэж, граммдаа шилжих нь.

 

Ер нь тэгээд монголчуудаа, цагаан хоолтон болчихвол амар биш үү. 66.5 сая мал маань 100 сая хүрч, хээр талдаа зэрлэгшин бэлчиж байг.

 

Б.Батболд

Shuud.mn
Сонин хачин
nuree:
Anujin gishuun bolson bl ene 2 niileed yostoi guuli bus altan huuliin tusul urgun barih baijee daanch haramsmaar .odoo yay gehev Ulaantai niilj tarah tsagtai uraldaad 1 ym urgun barival ireh 4 jil yu magad bilee ydaj nuguu jagsaaltand n bagtaad avahgui yu!
2019-11-12
Zochin:
Makhnii heregleege bagasgaad eruul mendee hamgaalaach?!Ogt hereglekhgui baij bolokhgui, eruul mendiin asuudal iiim hamgaalaltgui baigaa ued Ene ug n ikh chukhal.Hen helsen n ogt hamaa alga daa.
2019-11-12
unen l helsen bn shdee....mulguu har maluud har massuud uhsendee orvolzdog yum be
2019-05-10
Монгол:
Хол очиж хуц
2019-05-09
Хол очиж хуц
2019-05-09
kkl:
Chi mu mongolchuudiig mahnaas gargadag hen be dutuu heltei hulgaich chin mahaa hyatadad ogoh u mongolchuud chin malaa mallaj mahaa idej bj hun boldog uls cjam shig muu sheesnii baas ter hiimel urgamal har usaa uugaad daldar
2019-05-08
Энэ галзуу үнэн үг хэлжээ.
2019-05-08
Үнэн шдээ. Өмхий ханхалуулаад л явна. Нэгнийгээ жорлонд орсны дараа араас нь ор
2019-05-08
Монгол:
Хол очиж хуц
Хол очиж хуц
Зочин:
Ойлгомжтой шд малчид чинь энэ Их хуралд байгаа бас төрд шургалсан луйварчдын малыг л малладаг юм биш үү тэгээд л махны бууна гэхээс шээс нь гоожих нь . Эдний мэдүүлгийг нь хараарай малгүй байхгүй татвар төлөгчдөөс луйвардсан мөнгөө мал болгочихдог ийн байналдаа нөгөө малчид нь мянгат малчин нэртэй хумсыг нь долоогчид .
2019-05-08
ENHTOR:
YU hutsad bg golog be chi
2019-05-08
иргэн:
махаа яаж идэхээ чамаар заалгах уу ер нь урагшаа их мах гаргахаа больвол таарана ямар улс эхлээд ард иргэдээ боддог биз дэээ манайх эсрэгээрээ байх юм
2019-05-07
Махбалдорж:
Пүрэвдорж гэж олгой толгойлсон орк сайндаа биш, сиймхийгээр их хуралд шургалчихаад одоо л ёстой нэг цөм цөм идэж авна гэсэн чинь нам нь бүлэг ч үгүй цөөнхийн цөөнх болчихсон МАН-ын дарангуйлал хараа хяналт дор яаж ч чадахгүй, шалдаа буучихсанд дөрвөн жилийг яаж барна гэж бодохоос БООЖ ҮХЭХ БОР ШИДЭМС хайж уураа нөгөөдүүлдээ гаргаж чадахгүй болохоороо ядарсан муу жирийН хүмүүст гаргаж байгаа нь царай нь. Уг нь энэ чинь өмнөх засгийн үед Ховддоо хулгай луйвраар махны бизнес хийгээд жоол мөнгөжиж "дээгүүр толгойт" гэж хочтой болтлоо хүний өөдөөс овоо юм дуугарахтайгаа болчихсон байсан юм. Даанч буруу цаг үед хамаг хөрөнгөө баран байж гмшүүн болсондоо гомдох хэрэгтэй юм. Энэ тэнэг араа мэдэхгүй үүрд мөнх гишүүнээр сонгогдчихлоо гэж бодоод амандаа орсныг хуцаж л байхгүй юу. 2020 онд дахиад сонгогдвол бүр энэнээс тэнэг тэнэг юм яриад явахдаа сийхгүй толгой.
2019-05-07
иргэн:
сагал нэг баына
2019-05-07
Nergui:
яг үнэн
2019-05-07
Nergui:
яг үнэн
2019-05-07
Махан хоолтны төлөөлөл:
Гуц муу пидда
2019-05-07
Zochin:
Er ni mongol ulsad olsoj uheh yamarch bololtsoo baihgui. ! Hereldej baij uheh ni magadlal ondortei shuu!
2019-05-07
zochin:
exleed chi garchik
2019-05-07
zochin:
ix xurald orj baugaa xuuxduudiig xamgiin turuund medreliig ny sain uzuulj baij l oruulaarai ene xuuxed mon buruu zovgyi burax yum daa Baasanxuu gej estoi xelex ug algaa daxij garaxgyi ny saikhan daa
2019-05-07
Махаа багасгаж байцаагаа ихэсгэ. Байцаа их идвэл ходоод дүүрч цатгалан мэт мэдрэмж мэдрэх бөгөөд гэгээрэх ариун замдаа орж байгаагийн эхлэл болой. Цэцэгт байцааг ихэ хэмжээгээр хүртвээс цэцэн болох мэдрэмж ихэсэн Б. Прэвдорж мэт ухаалгаар асуудалд хандн зөв шийдвэрийг уүүд цээжнээсээ ичэж зоволгүй илэрхийлэх нягууртай. Монголчуудаа махаа багасгаж манжингаа ихэсгэцгээгтүн.
2019-05-07
өвгөн:
Махаа яаж идэхээ энэ мангар ПАЦААНаар заалгах уууууу? Монголчууд
2019-05-07
Nergui:
яг үнэн
Nergui:
яг үнэн
өвгөн:
Түмпэн дүүрэн чалчихаа боль. Чамайг бод, боловсруул гэж сонгосон болохоос түмпэн дүүрэн чалч гэж сонгоогүй шүү
2019-05-07
Зочин:
Тогоо дүүрэн мах чанаад хорхог боодог хийвэл сайханл байна. Даанч мөнгө алга. Тоотой хэдэн мөнгөөрөө махнаас өөр зүйлс бас авдаг юм ш дээ. хүүхдүүддээ гутал хувцас өдөр бүр сар бүр нэмэгдээд байгаа цахилгааны мөнгө, оюутан хүүхдийн сургалтын төлбөр ... Зарлага нь орлогоосоо давсан санхүүтэй ард олон чинь тогоо дүүрэн мах чанаж идмээр л байна даа Пү гишүүн ээ
2019-05-07
ПҮРЭВДОРЖОО ЧИ ИЧИЖ АМЬДАР:
ТӨР БАРЬЖ БАЙГАА ТА БҮХЭН ТУЙЛЫН БАГА ЦАЛИН ОРЛОГТОЙ ИРГЭД, ТЭТГЭВРИЙН НАСТАЙЧУУДАА МАХНААС ГАР ГЭЭД ӨӨРСДӨӨ ХЯТАД РУУ МАЛ МАХАА ЗАРЖ ИХ АШИГ ОЛЖ БАЙГАА ЧИНЬ, ЭСВЭЛ ҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ЧИНЬ ГЭМТ ХЭРЭГ. АРД ТҮМНЭЭ ЯДУУРЛААС ГАРГАЧИХААД ДОНГОС. ИЧИГ ИЧИГ. ИЙМ ТӨРТЭЙ, ТӨРИЙН ТҮШЭЭТЭЙ БАЙХ ГЭЖ ДЭЭ...
2019-05-07
Хужаа нарт малаа амьдаар нь болон:
махалж үнэд хүргэж зарж баяжих шуналдаа идэгдсэн луйварчидаа ядуу ард иргэд та нарын зохиомолоор үнэд оруулсан махыг авч идэж чадахгүй ядаргаанд орж үхвэл хэн хариуцах вэ ?? Би үхэхээр чи үх, миний аяг л будаатай байвал боллоо гэсэн хомхой сэтгэлтэнгүүд үйлийн үрээ эдэлнээ.
2019-05-07
Mongol:
Xujaagiin xoolig beldej ugux vvregtei muu xujaagin sheesnvvd mongoloos zailaarai Bid xooloo xasaad vmxii xujaag tejeexvv erliiz xuriliz ortomuuda zgr zaazalnaa muu usnuuda
2019-05-07
Буруу юм юу ярьчихав аа, оркууд үнэн мал юм аа. Иддэг махаа багасгавал нас чинь уртсана гэдгийг ойлгож байна уу үхэрнүүдээ. Энэнд нам ямар хамаа байнаа.
2019-05-07
Mongol:
Xujaagiin xoolig beldej ugux vvregtei muu xujaagin sheesnvvd mongoloos zailaarai Bid xooloo xasaad vmxii xujaag tejeexvv erliiz xuriliz ortomuuda zgr zaazalnaa muu usnuuda
Zochin:
AN-d sanalaa buu uguurei 2020 ond. Davarsan hulgaichuud. Ene Purevdorj gj daldaisan hulgaich bur doromjilj bnaa
2019-05-07
Монгол хүнийхээ цалин хөлсийг нэмж, амьдралыг нь сайжруулж чадахгүй байж дэлхийн хүн амыг өөрсдийн малын махаараа хангахнуу.Гадаадад зарсан махны мөнгө хаачив. Хэн авав. Ингэж байхаар УИХ-ын гишүүд бүгд цагаан хоолтон юм уу....
2019-05-07
Zochin:
Hutsdag novsh ve
2019-05-07