Олон улсын шуудан илгээмжээр сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэхийг завджээ
2019-05-07

Кашиш гэх нэршилтэй 3 кг орчим сэтгэцэд нөлөөт бодисыг Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байцаагчид рентген тоног төхөөрөмж ашиглан ирлүүллээ.

 

 

Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тухайн сэтгэцэд нөлөөт бодисын зах зээлийн ханш 300 орчим сая төгрөг бөгөөд тухайн үйлдэлд холбогдуулан шалгалтын ажиллагааг гаалийн байгууллага болон цагдаагийн байгууллага хамтран явуулж байна.

 

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Shuud.mn
Сонин хачин