Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн байж болзошгүй шинж тэмдгүүд
2019-05-07

Хэрвээ таны биед эдгээр шинж тэмдэг илэрч байвал та чихрийн шижин өвчнөөр өвчилсөн байх магадлал өндөр аж. Энэ талаар "www.wikihow.com сайт" мэдээллээ. 

 

ҮРГЭЛЖ ӨЛСӨХ 

 

 

Хоол идсэн ч хурдан хугацаанд шингэж, улмаар байнга өлсөх мэдрэмж төрж байна уу. Энэ нь  цусан дахь сахарын хэмжээ хэт өндөр эсвэл хэт бага болсон гэдгийг илтгэдэг байна. Таны цусан дахь сахарын түвшин хоосон ходоодтой байх үед 100 мг/дл-с их бол Хоосон ходоодтой үед цусан дахь сахарын хэвийн хэмжээ 70-100 мг/дл хооронд байдаг. 100-125 мл/дл байх нь чихрийн шижингийн урьтал байдлыг илтгэнэ. Харин 126 мг/дл-с их байвал та чихрийн шижинтэй гэсэн үг юм.

 

ХЭВЛИЙ-ТАРГАЛАЛТ

 

 

Инсулин эсэргүүцэл нь хэвлийн таргалалтын түгээмэл шалтгаан болдог. Инсулин нь өөхийг чихэр болгон хувиргадаг. Энэ даавар нь өөхний эсийн хуваагдлыг эрчимжүүлдэг. Инсулин их байх тусам өөх их байна. Инсулин эсэргүүцэх чадвар нь эрч хүч сулрах болон сэтгэл уналтаар илэрдэг. Инсулин нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, тулай, цээж хорсох, олдмол сэтгэцийн өвчин болон эрт хөгшрөлтөд хүргэдэг. Ялангуяа инсулин нь бэлгийн дааврын үйл ажиллагааг алдагдуулж үргүй болгож чаддаг. Нүүрс усыг боловсруулах чадваргүйн улмаас инсулины хэмжээ ихсэх нь таргалалтад хүргэдэг байна. 

 

АМТТАНД ДУРЛАХ 

 

 

Элсэн чихрийг дундаж хэмжээгээр хэрэглэж болох ч үргэлж элсэн чихэрт татагдах нь хэвийн бус үзэгдэл юм. Бие тань глюкозын хэмжээг бууруулахын тулд элсэн чихэр нэхэх нь II хэлбэрийн чихрийн шижингийн эрт үеийн шинж гэнэ. 

 

ЯДРАХ МЭДРЭМЖ 

 

 

Үргэлж ядрах мөн өдрийн цагаар тогтмол унтах нь цусан дахь сахарын хэмжээ буурсны шинж байж болох юм. Инсулины хэт ялгаралт нь ядрахад хүргэдэг.

 

НОЙР ХУЛЖИХ 

 

 

Шөнө бөх гэгч нь унтаж чадахгүй, улмаар байнга нойр хулжиж, ямар нэгэн зүйл таны сэтгэлийг зовоож буй бол таны  цусан дахь сахарын хэмжээ алдагдаж, бие организм гэмтсэн гэсэн үг. II хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс нойрны амьсгал зогсолт, тайван бус хөлийн хам шинж зэрэг бусад төрлийн нойрны асуудалтай болох эрсдэл өндөртэй байдаг.

 

ХАРАА БҮРЭЛЗЭХ 

 

 

Глюкозийн дутагдал нь нүдний шингэн багасахад нөлөөлдөг. Энэ нь хүн тод харахад муугаар нөлөөлнө.  Мөн толгой байнга эргэх. Хэрвээ цаг хугацаанд нь өвчнийг эмчлэхгүй бол магадгүй хараагүй болоход ч хүргэж мэднэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин