Судалгаанд хамрагдсан айл өрхийн 84.9 хувь нь нүхэн жорлон ашиглаж байна
2019-05-07

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн гэр хорооллын 40 гаруй хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарт Эрүүл ахуйн тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон “Орчны эрүүл мэнд-II” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Улаанбаатар хотын орчны бохирдол нэг гол үүсвэр нь стандартын шаардлага хангахгүй, төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж буюу нүхэн жорлон юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 онд аймаг, нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 3040 төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж буюу нүхэн жорлонгийн төлөв байдалд тандалт судалгаа хийсэн. Тандалт судалгаанд хамрагдсан айл өрхийн 84,9 хувь нь стандартын шаардлага хангахгүй энгийн нүхэн жорлон ашиглаж хөрс бохирдуулж байв. Суурьшлын бүсийн хөрсөнд хийсэн хяналт шинжилгээгээр 67,7 хувь нь их, дунд бохирдолтой байжээ.

 

Гэр хорооллын хороодын Засаг дарга, албан тушаалтнууд хуулиар хүлээсэн үүргийн дагуу эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сайжруулахад анхаарч холбогдох байгуулагуудтай хамтран сургалт зохион байгуулах, нийтийн эзэмшлийн зам талбайг хог хаягдалгүй байлгах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллах шаардлагатай байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene toriin shivshig , odiid negch gadaa jorlongui bolj boloh l baisan zoohon hyn amtai baij…. heden zuun say hyntei gadnii ornuudiin tosgonuud ch zever bohir ustai holboj baij l amdardag , yaduuch gesen gadaa bie zasahgui l amdrah ded bytehzee holboj baij bohir , hogjilgui baidlaas garahaa oilgohgui maluud tord monch olon jil suulaa, suuj ch baina, Mongoliin tord 90eed onoos hymyys yah uchraa olohgui baisan yed hench bish baisan hymyys garaad suuchihsan um chin dee, arga alga
2019-05-08
Зочин:
zuslangiin oo iin asuudal shiideh geed tusliinhuntei holbogdoj chadahgui bna holboboo barih utas uldeene uu
2019-05-08
монголчууд бид 100 жилийн өмнө нь нүхэн жорлонтой байсан одоо ч бид нүхэн жорлонтой амьдарч байна, бидний хөгжил яст мэлхийн хурдаар явж байна дөө
2019-05-07