Өөрт тохирсон нүдний шил сонгохдоо юуг анхаарах вэ
2019-05-08

Урин дулаан цаг ирж буй та бүхэн нарны шилээ заавал зүүж, нарны хурц туяанаас нүдээ хамгаалаарай. Нарны шил хурц туяанаас таны харааг хамгаалахаас гадна нүд орчимд үрчлээ үүсгэхээс урьдчилсан сэргийлдэг давуу талтай. Мөн өөрт тохирсон шил зүүснээр загварлаг, дэгжин харагдах боломжтой.

 

Алхам №1

 

 

Нүүрнийхээ өргөнд тааруулан шил сонгох хэрэгтэй. Энэ нь хэтэрхий том, хэтэрхий жижиг  шил худалдан авахаас сэргийлэх юм. Метрийн тусламжтай нүүрнийхээ өргөнийг хэмжээд дараа нь худалдан авах шилнийхээ өргөнийг хэмжэх хэрэгтэй. 

 

Алхам №2

 

 

Чихнээс эрүү хүртэл хэмжэх. Энэ арга танд ямар хэмжээтэй шил тохирохыг зөв тогтоох болно.

 

Алхам №3

 

Багадсан шил авахаас урьдчилан сэргийлэх алхам бол тухайн шилний хоёр хажуу тал буюу гар хэсэгт  хэмжээг нь бичсэн байгаа. Тиймээс та шил авахдаа уг хэсэгтэй сайтар танилцаарай.  

 

Алхам №4

 

 

Мөн шугам эвсэл метрээр шилнийхээ өргөнийг хэмжээд нүүрэндээ тохируулан аваарай.

 

Алхам №5

 

 

Ийм царай нь хэвийн, зөв төрхтэйд тооцогддог учир бараг бүх төрлийн хүрээ сайхан харагддаг. Тэд зүүсэн шилнээсээ шалтгаалаад өөр дүрүүдэд гайхалтай хувирч чаддаг. Тиймээс шилээ сонгохдоо сайтар анхаараарай. 

 

Алхам №6

 

 

Тэд ихэвчлэн том хацар, жижиг эрүү, духтай, тэгш хэмтэй нүүрний хэлбэртэй байдаг. Нүүрний хэлбэрээ бага зэрэг засч, дух болон эрүүгээ том харагдуулахын тулд дөрвөлжин хүрээтэй шил зүүвэл хамгийн зохимжтой. Харин дугуй хүрээтэй шил тэдний хацрыг улам тодотгож, махлаг нүүртэй харагдуулдаг. 

 

Алхам №7

 

 

Та гоо сайхныхаа төлөө шилийг тогтмол хэрэглээрэй. Шил  таны нүдийг хурц гэрлээс хамгаалахаас гадна нүдний харааг тогтворжуулдаг байна. Мөн нүд орчмыг үрчлээтэхээс сэргийлж, нүдэнд тоос, шороо орохоос хамгаална.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин