Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2019-05-08

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд болон албаны хүмүүс оролцлоо.

 

Тэртээх 1925 оны тавдугаар сарын 08-ны өдөр Их зохиолч Д.Нацагдорж Монгол Улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерийн байгууллагыг байгуулсан билээ.

Shuud.mn
Сонин хачин
Чуук:
Нуран унасан коммунизмын үр сад баяраа тэмдэглэсэн юм биз дээ. Уг нь ч хүүхдэд ээлтэй нийгэм байсан шүү хөөрхий. Пионерийн зусланд амрахад өдөрт 1 төгрөг... Одооны хүүхдүүдэд ярихад бараг итгэхгүй биз. Хамгийн ядуу хүмүүс ч хүүхдүүдээ зун 14, 21 хоног сайхан амраачихдаг л байсан. Жаргал даахгүйн зовлон болсон үхэр монголчууд та нар минь хойшид тийм сайхан нийгмийг хэзээ ч үзэхгүй, ардчиллын буянаар насан туршдаа хулгайч луйварчдддад дарлуулж доромжлуулсаар хорвоог бармой.
2019-05-09