Шумер мэндлээд хоёр ч хоноогүй хүүгийнхээ зургийг дэлгэлээ
2019-05-08

Холливуудын уран бүтээлч, инээдмийн жүжигчин Эми Шумер энэ долоо хоногийн эхээр амаржиж, бяцхан хүүгээ өлгийдөн авсан билээ.

 

 

Өдгөө 37 настай жүжигчин бүсгүй уг баярт мэдээгээ 7.3 сая дагагчтай инстаграм хуудсаараа дамжуулан олон нийт дуулгасан юм. 

 

Тэрбээр хорвоод мэндлээд хоёрхон хонож буй хүүгийнхээ зургийг нийгмийн сүлжээндээ нийтэлсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Хүүгээ тэвэрч буй нөхрийнхөө зургийг инстаграмдаа  нийтлээд "Жен Аттелл Фишер болон аав Крис" хэмээн бичжээ. 

 

Хос хүүдээ Жен Аттелл Фишер гэх нэрийг хайрласан байна. Тогооч Крис Фишер, Эми Шумер нар өнгөрөгч онд хуримаа хийсэн билээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин