УИХ-ын даргын саналын дагуу Ц.Цолмонг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилохыг дэмжив
2019-05-08

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.  УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Хуулийн хүрээнд УИХ-ын дарга томилгоог танилцуулах заалттай. Тиймээс УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад Л.Өлзийсайханы нэрийг дэвшүүлж байна гэлээ.

 

Л.Өлзийсайхан Дархан хотод төрсөн. МУИС-ыг эрхзүйч мэргэжлээр төгссөн. МУБИС, МУИС-ийн ХЗИС-д багш, УИХ-ын Тамгын газарт ахлах зөвлөх, 2012 онд УИХ-ын даргын зөвлөх, Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх,  2019 оноос УИХ-ын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа. Төрийн албанд 21 жил ажилласнаас 8 жилд нь тасралтгүй УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаа юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Ц.Цолмон дарга ямар шалтгаанаар өргөдөл өгсөн бэ. Ихэнхдээ ёс зүйтэй төрийн албан хаагч өргөдлөө өгдөг. Ажлаа нэгдүгээргт тавьдаг. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Ц.Цолмон танаас тавьсан удаа дараагийн саналын дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна гэсэн. УИХ-ын стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлах, гүйцэтгэлийн төлөвлөгөөг явуулах чиг үүрэг өгсөн. Би энэ ажлаа явуул гэдэг асуудал тавьж байсан. Дараагаар нь УИХ-ын Тамгын газрын техникийн саатлаас УИХ-ын үйл ажиллагаа саатсан. 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж гацсаныг шийдэх санал тавьж байсан. УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ асуудлаар санал тавьсан. Ажлын шаардлагаар Л.Өлзийсайханыг туршлагатай хүн гэж үзсэн гэлээ. 

 

Ийнхүү асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Төрийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Л.Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын  Ерөнхий нарийн бичгийн даргаар дэмжив. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
TCOLMONG BOL ALI ERT M.ENHBOLDTOI N L HAMT YVUULAH ESTOISHDEE...
2019-05-08
Tamgiin Gazariin Xosbayar Tzeren geed ajiltnuudaa xoer xubaagaad talzuuldag chadbar muutai darga naraa yaraltai solioroi!
2019-05-08
Өлзийсайхан гэж ховоор хоол хийдэг нэг хүүхэн дарга болж
2019-05-08