Г.Занданшатар: Хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсны дараагаар гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан горимын санал гаргав.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-Оюутолгойн гэрээний хуулийн хэрэгжилтийг хангасан талаар хяналтыг УИХ хэлэлцэж байхыг хангаж өгөөч. Оюутолгойн гэрээний ажлын хэсгийн дүгнэлтийг "Рио тинто"-д өгсөн асуудал байна. Үүнийг хянах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий аудиторийн томилогоог эхэнд нь хэлэлцэх санал гаргаж байна. Тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлийн талаар би асуулга тавьсан. Энэ асуудал хоригдоод яваад байна. Асуулгаа сонсч, урт, дунд хугацааны бодлогын уялдаа, хэрэгжилтийг ярих хэрэгтэй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын тогтвортой байдал хэрэгтэй гэдэг. Үүнээс гадна бодлогын тогтвортой байдал хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

 

-Хорт хавдрын эрт илрүүлэлтийн талаар хуулийн хэлэлцэх эсэхийг шийдсэн. Үргэлжлүүлэн хэлэлцүүлж өгөөч. Хорт хавдраар жилд 4000 хүн нас барж байна. 

 

Өнгөрсөн долоо хоногт "Оюутолгой"-н асуудлыг хэлэлцэхээр материалуудыг байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. АТГ-ын дүгнэлтээс бусад бүх материалыг гишүүддээ хүргүүлсэн. Нууцлалын чанартай хоёр материал байсныг мөн байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. Засгийн газар, Оюутолгойн хооронд хэлэлцээр, Дубайн гэрээнд хийсэн аудитын дүгнэлт байсан. Оюутолгойн хүсэлтээр 43 хуудас материалыг хүргүүлсэн. 43 материал дотор ямар ч нууцлалтай холбоотой материал байгаагүй. Оюутолгой тайлбар ирүүлсэн. Д.Дамба-Очир гэдэг хүн нууцлалын чанартай материал гаргасан юм байхгүй. Өнгөрсөн долоо хоногт гишүүд материалуудтай танилцаагүй учир хойшлуулсан. Бүх гишүүдэд тараахад болохгүй зүйлгүй. 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-"Оюутолгой"-н ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва ажлын хэсгийн хуралдуулж, дүгнэлт гаргаагүй. Дэд ажлын хэсгийг хуралдуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг гишүүдийн өрөөгөөр туслахаа явуулж, гарын үсэг зуруулсан. Санхүүгийн тооцоолол гаргах бүрэн боломжтой. Дубайн гэрээг өөрчлөлт шаардлагатай гэж байгаа ч гэрээн өөрчлөлт хийх талаар дурдагдаагүй. Тооцоолол дээр үндэслэж гэрээ хэлэлцээр өөрчлөх талаар УИХ хэлэлцэх ёстой. Ийм үндэслэлээр дүгнэлтэд би гарын үсэг зураагүй. Боловсруулах үйлдвэрлэл, усны асуудал тусгагдаагүй. Туйлын хангалтгүй дүгнэлт болсон. Тиймээс хэлэлцэх асуудал дээр дүгнэлтийг биш ажлын хэсгийн явцтай танилцах байсан. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-"Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээг анхнаасаа эсэргүүцэж байсан хүмүүс бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, З.Энхболд бид хэд. Оюутолгойн гэрээг зөв байсныг бид эсэргүүцэж байсан бол бид уучлал гуйя. "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэхээр Т.Аюурсайхан хуралд нь нэг ч ирээгүй. Д.Тэрбишдагва гэдэг хүн бол ажил хийдэг хүн. Зунжин ажилласан, Тэрбишдагва. Хэрвээ ажил хийхгүй байсан бол солих нь яасан юм. "Оюутолгой"-д очсон хүмүүс бэлэг, хадаг авсан гэж ярьж байна гэсэн. Тэнд бэлэг аваад байх уу. Би ажлын хэсэгт ороод анх удаа "Оюутолгой"-д очиж үзсэн. Тэр үед одоо шүүмжлээд байгаа хүмүүс хамт яваагүй. Үхтлээ тэмцэж, зүтгэж байж Д.Дэмбэрэл гэж тулхтай төрийн түшээгийн үед УИХ-ын 57 дугаар тогтоол гарч байлаа. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-Өнгөрсөн долоо хоногт Цахим бодлогын түр хороо хуралдахаар болсон. 26 гишүүнтэй түр хорооны ирц бүрдэхгүй байна. Түр хорооны гишүүдийг цөөлж өгөөч. Долоон гишүүн л ирсэн. Ажлын хэсэг, түр хорооны хурал болохоор ирэхгүй байна. Цахим бодлогын асуудал танд хамаагүй бол энэ хорооноос түдгэлзээч.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-"Оюутолгой"-н асуудалд Засгийн газар хөндлөнгийн шинжээч авч ажиллуулахаар болсон байна лээ. Ажлын хэсгийн, АТГ-ын, аудитын газрын дүгнэлтүүд байгаа. Тиймээс Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд саналаа оруулаад ир.  Эрүүдэн шүүсэнтэй холбоотой, хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулна. Тогтвортой хөгжлийн үзэл  баримтлалаар хэлэлцүүлэг явуулна. Үүний дараагаар асуулгын хариулт орох байх гэсэн тайлбарыг хийсэн юм. 

Н.Эн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нохой дамбаочир бол монголоос урвагч үр хүүхдүүдэд нь адил тусна
2019-05-11