Стратегийн түүхий эдийг “Олборлолтоос зах зээл рүү“
2012-01-17

Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д Газрын ховор элемент, стратегийн металлын “Олборлолтоос зах зээл рүү“ сэдэвт уулзалт семинар болж байна. Тэгэхээр эдийн засгийн стратегийн түүхий эд гэх тодотголтой  газрын ховор элементийн салбар дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн жичлэн анхаарч байгаа салбаруудын нэг гэдгийг онцлоход зөв бизээ. Энэ дашрамд,  газрын ховор шороон  элемент гэж юуг хэлдэг талаар товч танилцуулъя. Газрын ховор шороон  элементүүд нь үелэх системд нэгэн дор  байрладаг 17 элементээс тогтсон нэг бүлэг.  Тус бүлэг нь  иттрий болон лантанийн  бүлгийн лантани, цери, празедими, неодими, промети, самари, европи, гадолини, терби, диспрози, холми, эрби, тули, иттерби, литети гэсэн 15  элементээс   тогтдог. Эдгээр элементүүд нь  бүгдээрээ  металл  бөгөөд энэ бүлэг металлыг газрын ховор шороон  металл  гэж  мөн  нэрлэдэг байна.  Мөн эдгээр  металлууд  нь өөр хоорондоо  ижил  төстэй олон  шинж  чанаруудтай   бөгөөд  орд газруудад хамт тохиолддог аж. Хүмүүс бидний өдөр тутмын өргөн хэрэглээний олон тоног төхөөрөмжид газрын  ховор  шороон  элементүүд  болон  тэдгээрийг  агуулсан  хайлш  нь   хэрэглэгддэг. Тэрчлэн манай улсад газрын ховор элементийн илэрц, цаашлаад нөөц чамгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Дорноговийн Хатанбулаг сумын нутаг дахь Лу-гийн голын орд, Өмнөговийн Мушгиа хад, Ховд аймгийн Халзан бүргэдтэй, Төв аймгийн Баяндэлгэр сумын Авдрант, Булган аймгийн Дашинчилэн сумын Агуйт, Дорноговь аймгийн Айраг сумын Модот-Уул  гэхчлэн олон газраас  дэлхий дахины анхаарлыг татсан ховор элементүүд илрээд байна гэсэн мэдээлэл бий.  
Shuud.mn
Сонин хачин