Н.Энхболд: Баатарлаг дайчдын дурсгал мөнх орших болтугай
2019-05-09
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Эх орны дайны ялалтын 74 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэ баярыг тохиолдуулан өнөөдөр Офицеруудын ордноос Жуковын хөшөө хүртэл "Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн жагсаал зохион байгууллаа. Мөн маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

 

Энэ арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд үг хэллээ. Тэрбээр “Бид энэхүү түүхт ойг ёслон тэмдэглэхдээ улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгаланг сахин хамгаалахын төлөө ахмад үеийнхэн маань амь бие хайргүй тэмцэж ирснийг, Оросын ард түмэн, зэвсэгт хүчин хэрхэн тусалсныг эргэн дурсаж, энэ ялалтыг ямар үнээр олдсоныг хойч үедээ таниулах нь та бидний ариун үүрэг юм.  Та бүхэндээ аугаа эх орны ялалтын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 

 

Энэ ялгуусан үйл хэрэгт гар бие оролцож, түүхэн үйл явдлын гэрч, амьд домог ахмад дайчиддаа Ялалтын баярын халуун мэнд хүргэж, эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Манай ард түмнүүдийн баатарлаг дайчдын дурсгал мөнх орших болтугай” хэмээлээ.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
2019-1945=???
2019-05-12
irgen:
75 jil yag toolooch
2019-05-09
2019-1945=???