Мэн Ваньжоу: АНУ-ын талд шилжүүлэн өгөх нь хууль бус
5-9

АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр Канадын тал ямар ч нотолгоогүйгээр БНХАУ-ын харилцаа холбооны "Huawei” компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг баривчилсан нь хууль бус гэж мэдэгдсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Мэн Ваньжоугийн хуулийн багийнхан өчигдөр энэ талаар мэдэгдэж, Канадын шүүхэд гомдол гаргажээ. 

 

"Мэн Ваньжоугийн эсрэг ял тулгах болон АНУ-ын талд шилжүүлэн өгөх нь хууль бус үйлдэл. Тиймээс Канадын тал нэн даруй Мэн Ваньжоуг суллаж, нутаг буцаах шаардлагатай. АНУ-ын тал хангалттай нотлох баримтгүйгээр баривчлах хүсэлт гаргасан" гэж түүний өмгөөлөгч хэлэв. 

 

Түүнийг АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээ зөрчиж, Ираны талд технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, худалдаалсан хэмээн буруутгаж буй юм.

 

АНУ-ын Хууль зүйн яам "Хэрвээ энэ бүхэн үнэн бол Мэн Ваньжоу хамгийн багадаа 30 жилийн ял сонсох болно" гэж мэдэгдээд, Канадын талыг түүнийг шилжүүлэн өгөхийг хүсчээ. 

 

Мэн Ваньжоу баривчлагдаад 12 өдрийн дараа буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 12-нд 7.5 сая ам.долларын барьцаа өгч, батлан даалтаар суллагдсан билээ. Тэрбээр өдгөө Ванкувер хот дахь гэртээ байна. Учир нь түүнийг хил давахыг Канадын тал хоригложээ. 

 

Мэн Ваньжоугийн баривчилгааны дараа БНХАУ, Канадын харилцаа эрс муудаж, энэ хугацаанд Бээжин, Канадын таван иргэнийг баривчилж, хоёрт нь ял тулгаад байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hench bai ene amerik kanadaas hol l baih heregtei hend ch yuch tohioldoj medne ayultai ulsuud shdee er ni, engiin hynd ch ayultai
2019-05-09
зочин:
юугаа ч мэдэхгүй байж аминдаа худалаа улс төржөөд байгаа ухаантай юм байхдаа чааваас битгий худалаа тэнэгт малаа. тэгээд ч чам ийм худалаа гар тэнд очих боломж байхгүй