ЯЛАЛТЫН ПАРАД: Нисэх хүчний агаарын шоуг цуцаллаа
2019-05-09

Агуу их ялалтын 74 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал өдгөө ОХУ-ын нийслэл Москва хотын төв Улаан талбайд амжилттай зохион байгуулагдаж байна.

 

 

"Цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж, агаарын нисэх хүчний үзүүлбэрийг цуцалсан талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас дөнгөж сая мэдээлллээ" гэж  "ТАСС" агентлаг уламжлав. 

 

"Москва хотноо өчигдрөөс эхэлж бороо орж, өнөөдөр тэнгэр бүрхэг байгаа учир нисгэгчид үзүүлбэр үзүүлэх боломжгүй боллоо" гэж тус мэдэгдэлд дурьджээ.

 

Агаарын нисэх хүчин цэргийн парадад зориулан "Mi-26", "Mi-28NM", "Ka-52" болон Mi-35 нисэх онгоцоор тусгай үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөж байсан юм. 


 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
hamgiin goyo yum ni tsutslagdaj. toogui yumaa
2019-05-09