Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй
2019-05-09

УИХ-ын чуулганы үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Х.Нямбаатар танилцуулав.

 

Захиргааны ерөнхий хууль болон Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Засгийн газрын шийдвэрийг Захиргааний хэргийн шүүхээр оруулахгүй байхаар өөрчлөлт оруулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Би энэ хуулийн өөрчлөлттэй санал нийлэхгүй байгаа. Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр авч хэлэлцэхийг хориглосон заалт байгаа. Ялангуяа уул уурхайн лицензтэй холбоотой маш их маргаан шүүхийн журмаар Захиргааны хэргийн шүүх дээр хэлэлцэгддэг. Иргэд орон нутагтаа өөрөө эзэн байх эрхэд харшилж байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Энэ хууль гарах болсон шалтгаан нь маш ойлгомжтой. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авч, шүүх шударга бус шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэр шүүх дээр шийдсэн практик хэрээс хэтэрч байна. Стратегийн ордыг шүүх мэддэг болоод байгаа. Шүүх дээр очоод асуудал ноцтой зөрчигдөж байна хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

 

-Бид шүүх засаглал руугаа хэтэрхий дайрч байна. Заавал үүнийг шүүхийн асуудалтай холбогдуулан засвар хийх шаардлага байгаа юм уу. Ардчилал маань алга болоод байна. Аж ахуйн нэгж, иргэн, Засгийн газар, УИХ нь шүүхийн өмнө эрх тэгш байх хэрэгтэй. Гэтэл УИХ-аас гаргасан шийдвэрийг шүүхээр хэлэлцэхгүй болох гээд байна. Бид дандаа зөв шийдвэр гаргадаг болоод байна. Засаглал, институциа сайжруулаад явахаас бус хууль  хүчин, шүүхийг муухай харагдуулж болохгүй. Тэр дундаа энэ асуудал аюулгүй байдал, байгаль орчин, уул уурхай орж ирж байна. Энэ бүхэн шүүх дээр очихгүй гэсэн үг үү. Би энэ хуулийн өөрчлөлтийн эсрэг саналтай байгаа.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-ҮХЦ-ийн 2005 оны хоёр тоот дүгнэлт гарсан. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны 4 дүгээр зүйлийн заалт “Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн гэж Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна гэсэн байдаг. “Нэгдүгээрт, Батлах хамгаалах, аюулгүй байдал болон гадаад бодлогын үндсийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын шийдвэр,

Хоёрдугаарт УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагаар гаргасан тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлсэн” тохиолдолд Захиргааны хэргийн шүүх хянахгүй.

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын шийдвэр гэж байгаа. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж оруулвал ямар вэ?

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Улс төр гэдгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл гэж тод буугаад болохгүй байна. УИХ-ын шийдвэр гэдэгт хууль, УИХ-ын тогтоол гэж ойлгох ёстой. Байнгын хороо дур дураараа хуралдаад, Засгийн газарт чиглэл өгөөд байвал яах вэ? Энэ чинь хүний эрхтэй холбоотой асуудал.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувийн саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийг баталлаа. Дагаж өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг олонхийн саналаар батлав.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Авлигалчин шүүгчээс үүдэлтэй асуудад үүссэн.Энэ шийдвэр зөв.
2019-05-09
иргэн:
МАНАН-н луйварчин Ж.Батэрдэнэ чи одоо ханаж цадаагүй л байна уу.Ц.Элбэгдорж Т.Бадамжунай Ми.Энхболд нартай юу гэж хэлнээ чи үхтлээ зодуулсан хѳѳрхийдѳѳ.Наад шийдвэр чинь улс орон ард түмний тѳлѳѳ гарсан хуулийн ѳѳрчлѳлт.Улс орны хамаг баялгыг та нарын мафи бүлэглэл бүгдийг авсан.Энэ шийдвэр чинь улс орны тусгаар тогтнолд хэрэгтэй зүйл шүү.Эсрэг санал ѳгсѳн гишүүд бугд урвагчид шүү.
2019-05-09
Захиргааны шүүгч нар жаахан халахаараа би Монголын засгийн газрын дээр байдаг байхгүй гэж данхалздаг үе үүгээр дуусгавар болж байна даа хөөрхий. Даанч арай савнаасаа халиад байсан юм 8 жил ажилвуу үгүй юу Захиргааны хэргийн улсын дээд шүүхийн шүүгч болоод хажууд нь ийм худал хуурмаг зүйл болоод байхад шударга ёсны толь гэж өөрсдийгөө тунхаглан зарласан ШҮҮГЧ нар таг дуугүй байсан шүүдээ.Эцэст нь энэ бүх асуудалд эрхэм шүүгч нар та бүхэн өрөөлөөс биш өөрсдөөсөө буруугаа хайсан нь дээр байх шүү.
2019-05-09
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны Одмаа, Захиргааны хэргийн улсын дээд шүүхийн шүүгч М. батсуурь Энэ хүмүүс Эрдэнэтийн үйлдвэрийг барьж байгуулахад яг ямар эрх үүрэгтэй оролцсон хүмүүс вэ?,эдгээр шүүгч нарт Монгол хүн бүр чухам ямар өр төлөөстэй учир энэ шүүгч нар өөрсдийх нь цалингийн бүрдүүлдэг улсын энэ үйлдвэрийг гадна дотны этгээдүүдэд өгөх шийдвэрийг гаргаваа.
2019-05-09
Зочин:
ene baterdene yamniihaa asuudalaas bolood shuuhiin tald bnaa
2019-05-09
Зөв шийдвэр гарсан байна. Төрөөс төхсөн тэрбумтнууд тухайлбал Элбэгдорж, Сайханбилэг, мэт нь төрөөс хулгайлчихаад төр юмаа буцааж авахаар шүүхэд авилгал атгуулаад л УИХ, ЗГ-бн шийдвэрийг цуцлуулчихаад байна гүү дээ. Түүнээс биш хүрээг нь хумчихсан учраас иргэний эрхийг зөрчсөн захиргааны шийдвэрийш эсэргүүцэн шүүхэд хандахгүй гэсэн үг биш юм. УИХ болон засгийн шийдвэрийг айлын нэг авгай авилгал аваад цуцалчихаад байж болохгүй шүү дээ.
2019-05-09
бөх:
Б.Батэрдэнэ гэх бөх уг нь овоо нэр хүндтэй ноён нуруутай юм шиг байсан МИ . ЭНхболдын эсэргүү 27 ийн бүлэгт орсноос хойш бүүр эргүү тэнэг амьтан болж. Одоо улс төр энэ тэр гэдгээ боль чамд томдож байна. Өмнөдэлгэр сумандаа Бөхийн дугуйлан ажиллуулвал бол оо
2019-05-09