Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив
2019-05-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Энэ том хуулийг гишүүд санаачилна гэдэг том зориг. Их олон жил яригдсан. Патентын тухай, Оюуны өмчийн тухай гээд хуулиуд бий. Энэ хуулиудтай уялдуулах хэрэгтэй гэж үзэж байна. Хөгжлийн чиг, зүг нь юм. Залуучуудын зөвлөгөөн дээр 2040 онд ангараг гариг руу аялах төслийг залуучууд гаргалаа. Тэгээд энэ төслийг хэрэгжүүлэхэд Монголын говь хэрэгтэй байна гэж ярихаар нь юун дэлхийгээс тасарсан зүйл яриад байна гэж бодож байлаа. Эргээд харахаар дэлхий даяар яригдаж, хийгдэж байгаа асуудал. Үүн дээр оюуны патент гарч ирээд байгаа юм. Энэ хуулийн төслийн нэр тогтоол шиг бас сонсогдоод байна гэхэд УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-Энэ хуулийн төслийн нэрийг Оюуны өмчийн гэж нэрлэж болохгүй. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн нэр нь илүү оновчтой байгаа юм. Өөр гарцгүй. Судалгаанаас харсан хэмээн хариулав. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06