Шинэ нисэх буудалд 670 мод тарилаа
2019-05-10

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал орчмын ногоон байгууламж нэмэгдэж, шинээр 670 модны суулгацаар өнгө нэмлээ.

 

 

Шинэ нисэх буудалдаа өнгө нэмэх, эко орчин бүрдүүлэх зорилгоор тус нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албаны хамт олон 2017 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа “Шинэ бүтээн байгуулалтад эко орчин бүрдүүлж, хувь нэмрээ оруулцгаая” аяныхаа хүрээнд болон удахгүй болох нисэхийн баяраа угтаж, “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгж” болон “Оюу талст” ХХК-тай хамтран эдгээр модыг суулгасан байна.

 

Мөн Монгол улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн баярын өдрийг угтсан бүтээлч ажлынхаа хүрээнд цэцгийн мандал байгуулах, байгууллагын дотоод орчинд цэцэг тарих, тарьсан мод, цэцгийг арчлах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна.

 

Эх сурвалж: ИНЕГ

 

Shuud.mn
Сонин хачин
Ард:
Гадаад иргэд ээ гэж юу юэ, хэн бэ чөргөр ...
2019-05-10
Өвгөн:
Баярынхаа үеээр нөгөө давхар далавчтай онгоцоо ашиглаж эхлэхгүй юм байх даа, шоу хийгээд л ...
2019-05-10
MOD TARIH BITGII HEL TER AYAR NI NOV NOGOON TALBAI BOLGOH MUNGIIG NI IDCHEED NAADUUL CHIN SHOY HIIJ BAIGAA YM
2019-05-10
Ард:
Гадаад иргэд ээ гэж юу юэ, хэн бэ чөргөр ...
!!!Зочин:
Za tarij bolnoo sain b na gehdee tarisan Modoo urguulah ni l chuhal sh dee suulgaad l uslahgui haywal tegeed zurag horog awhuulj sonin setguuld bichsenii hereg Ul garna daa !
2019-05-10