Харригийн хүүг шимпанзетэй зүйрлэсэн ВВС-ийн хөтлөгч халагджээ
2019-05-10

Сассексийн гүн, хунтайж Харри, гүнгийн авхай Меган Маркл нар энэ даваа гаригт хүүгээ өлгийдөн авсан билээ.

 

 

Тэд өчигдөр Британийн хатан хааны гэр бүлийн шинэ гишүүнийг олон нийтэд танилцуулсан юм. Харри хүүгээ Арчи Харрисон Маунтбеттен-Уиндзор гэх нэрийг хайрлажээ. Уг нэр хааны удмынхантай ямар ч холбоогүй, Британид ихээхэн түгээмэл байдаг нэр гэнэ. 

 

Арчи ханхүү хатан хааны гэр бүлд мэндэлсэн ч АНУ, Их Британийн давхар иргэншил авах аж. Учир нь гүнгийн авхай Меган АНУ-ын иргэн билээ. 

 

Уг үйл явдалтай зэрэгцэн Британийн "ВВС" агентлагийн хөтлөгч Дэнни Бэйкер өөрийн твиттер хуудастаа Арчи ханхүүг  шимпанзе мичтэй зүйрлэсэн нь олны дургүйцлийг хүргэсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээлэв. 

 

 

Тэрбээр шимпанзе мичний зургийг нийгмийн сүлжээндээ нийтлээд "Язгууртан удмын хүүхэд эмнэлгээс гарлаа" гэж нийтэлсэн байна. 

 

Хөтлөгч эр хэдхэн хормын дараа уг жиргээгээ устгасан ч хуулбарууд нь нийгмийн сүлжээгээр "түймэр" мэт  тархсан аж.

 

Ханхүүг доромжилсон хөтлөгчийн асуудлаар "ВВС" агентлагийн удирдлагууд "Дэнни Бэйкер ажилдаа хариуцлагатай, чадвартай нэгэн ч түүний хийсэн зүйл манай байгууллагын үнэт зүйлстэй зөрчилдөж байна" хэмээгээд, түүнийг ажлаас нь чөлөөлсөн тухайгаа дуулгажээ. 

 

Дээрх шийдвэрийн дараа Дэнни твиттертээ "Үнэхээр уучлаарай. Миний үйлдэл бодлогогүй тэнэглэл" гэж жиргэж, олон нийтээс уучлалт хүсчээ. 

 

Тэрбээр өмнө нь бодлогогүй үйлдэл, үгнийхээ төлөө хоёр ч удаа "ВВС" агентлагаас халагдаж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Yadag teneg mal we
2019-05-10
Harry estoi genus huu bna zugeerl ene bol minii huu Harry songaihaltai unen eeziinhennuhaaniig ovoilzee bajr hurgie Harry Son
2019-05-10