Захиргааны шүүхээр хянагдахгүй Засгийн газрын хардлага дагуулсан ШИЙДВЭР
2019-05-10

Хууль  төрсний дараа:

 

 

УИХ-аас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталлаа. Ингэснээр Засгийн газраас гарсан тодорхой шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх зохицуулалтыг тусгаж байгаа юм. Харин энэ хууль Засгийн газрын зарим шийдвэр шүүхийн шатанд очоод хэрэгждэггүй. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ 100 хувь буцаах авах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэр шүүхийн шатанд унасан” гэж Л.Болд нарын гишүүд үзэж байгаа юм.  Харин зарим гишүүд, хуульчдын зүгээс ч Засгийн газар, тэр дундаа эрх баригч хүчин МАН-ын дарга У.Хүрэлсүх бүрэн эрхээ улам дархлаажуулж байна гэсэн шүүмжлэл гарлаа.

 

Учир нь энэ хууль батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгж, төр хоорондын маргааныг шүүхээр шийдвэрлэгдэхгүй, Засгийн газрын гаргасан шийдвэр аль нэг шатандаа гацахгүй, хэрэгжээд явах нөхцөлийг бүрдүүлэхээр байлаа. Энэ тохиолдолд аль нэг аймаг, сумын Засаг даргын шийдвэрийг ч иргэд, олон нийт эсэргүүцсэн шүүхээр хянагдахгүй хэрэгжих нь ардчилалаас ухарсан үйлдэл гэж хуульчид шүүмжилсэн.

 

Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар  Захиргааны ерөнхий хуулиар төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага болон Засгийн газар ч захиргааны байгууллагад багтана гэж үзэн Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах буюу үйлчлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч байгаа.

 

Харин хууль боловсруулагчид Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуулийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.”, “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.” гэж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж, “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасантай зөрчилдөж байгаа гэж үзжээ.

 

Үндсэн хуулийн дээрх үзэл санааг баталгаажуулж Засгийн газрын шийдвэр Захиргааны хэргийн шүүхийн хяналтанд байх эсэх асуудлаар ҮХЦ ч 2005 онд дүгнэлт гаргасан байдаг байна. Уг дүгнэлтэд “УИХ, Засгийн газар Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд ҮХЦ-д хандаж шийдвэрлүүлж болох нь нээлттэй аж. Хууль тогтоогчоос Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, УИХ-ын эрх хэмжээнд халдсан гэх үндэслэл тогтоогдсон гэж хууль санаачлагчид үзэн “Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй байна” гэж дүгнэж байгаа. 

 

Дээрх үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт хүчингүй болгож байгаа юм. Ингэхдээ “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гээд Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлийг тодорхой болгох буюу хуулийн үйлчлэлд Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захирганы төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хамаарахгүй байхаар төсөлд тусгасан байлаа.

Харин хэлэлцүүлгийн явцад Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хамааруулахаар хэт өргөн хүрээтэй асуудлыг оруулсан байсныг хумьж, зөвхөн хоёр тохиолдлыг тодорхой тусгаж өглөө.  Үүнд:

 

  1. УИХ-аас гаргасан улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр,
  2. УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар хуулийн хуулийг баталлаа.

 

Ямартай ч олон нийтийн шүүмжлэл энэ удаа үр дүнгээ өгч, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр Захиргааны хэргийн шүүхээр хянагдах хэвээр үлдлээ. Гэхдээ улс төрийн шийдвэр гэдгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тайлбарлаж байна лээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой улс төрийн шийдвэр хийгээд төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагын асуудлаар УИХ-аас өч төчнөөн төрийн бодлого баталсан байгаа. Засгийн газар шийдвэр гаргахдаа үндэслэл болгох УИХ-ын тогтоол  Ерөнхий сайд байтугай салбарын сайдуудын ширээн дээр бэлэн байгаа. Цаашлаад хууль хэрэгжиж, эхлээд УИХ-ын тогтоол гарч, чиглэл өгөөгүй ч ҮАБЗ-өөр  зөвлөмжөөр үндэсний аюулгүй байдалтай холбоотой гээд Засгийн газар асуудлыг шийдвэрлэхийг ч үгүйсгэхгүй. Маргаан үүсгэсэн тохиолдол Захиргааны хэргээр хянуулахгүй асуудал гээд хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлан гэдийвэл яах вэ? Манайд хууль батлагдсан бол өөрсдийнхөө талд тайлбарладаг хуульд хуулийн гадуур үйлдэл байнга гардаг. 

 

Тиймээс Захиргааны хэргээр хянагдахгүй Засгийн газрын шийдвэр хууль батлагдаад мөрдөгдөөгүй байгаа ч хардлага дагуулж байна. 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
нам-н хаант засаглал тогтлоо. намын гарт бүх эрх мэдэл бүх баялаг орлоо. яаж ч идэж уусан илрэхгүй боллоо
2019-05-12
Мэнгэт Нямдоржийн улайран батлуулсан энэ хууль Эрдэнэтийн 49 хувьд, уул уурхайн хулгайчуудад зориулагдсан хууль . Одоо дарангуйлагч Хүрэлсүх ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх биз!!Эрх баригчид өөрсөддөө зориулсан хууль гаргаад л!! Энэ улсад эзэн байна уу??
2019-05-12
dsn:
Bodlogogui huvichlal ergeed irged amidrald daramt boldgiin jishee il tod bn shuu! tuhailbol: shatahuunmal aj ahuigaa bodlogogui huvichilsnii gaigaar niigem olon tumen une huurugdultiin daramtand orj bn! nuden deer il bgaa iim zuiliig nuuhiin tuld turiin statistik hurtel hudal huuramch too gargaj bgaa n ulsiin hugjild tushaa bolj bn, irgedee munhiin yduuraliin hongilruu tulhej bn daa!!!
2019-05-12
bb:
Zuv demjij bna!
2019-05-11
Иөр ард түмний өмчид хүйтэн гар дүрсэн хулгайч нар тухайлбал Эрдэнэтийн 49 хувийг төрөөс хулгайлсан мөнгөөр авсан этгээдүүд тэдний хөлсний хуульчид, мөн ийм төрлийн хулгай луйварыг хамгаалж, төр иргэнийг хохироож буй этгээдүүд ихээхэн авилгал аьч өгч баяждаг тогтолцоогоо хадгалахын тулд энэ хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байна. Ийм хулгайнаас бусад асуудлыг бол шүүх иргэнээ хамгаалсан шийдвэр гаргахад ямарч саад болохгүй. Практикаас харвал энэ эсэргүүцээд байгаа хүмүүс л жинхэнэ иргэний эрхийййййййййн эсрэг шүүхийн шийдвэр гаргуулаад байгаа юм. Нөгөө талаас үндсэн хууль дээр чинь Засгийн шийдвэрийг өрөө эсвэл УИХ, Эсвэл цэц хүчинүй болгоно гээд хар дээр цагаанаар биччихсэн байна. Харин ч энэ хуулиар хүрээг нь хумиж хулгайг зогсоосон Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гэсэн байна. Шүүгч нэртэй нэг айлын авгай Засгийн газрын шийдвэрийш зогсоочихоод байвал яах вэ? Юу болох вэ? Тэгээд тэр авгай нь хужаатай суучихсан эсвэл түүнтэй холбогдсон байвал яах вэ?
2019-05-11
ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ТӨРИЙН ӨМЧИЙН ГАЗАР БАЙГАЛИЙН БУСАД БАЯЛГИЙГ АШИГЛАХ, ХАМГААЛАХТАЙ ХОЛБОГДСОН АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭЖ БАЙХ НЬ ЗӨВ БАЙХ. НИЙТИЙН ӨМЧИЙН АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДЭЖ БАЙХ ЗӨВ. ЭДГЭЭР НЬ НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТӨРИЙН ӨМЧҮҮД ЮМ.
2019-05-10
Зочин:
Тун зөв шийдвэр хуулийг хармайлагчидтай ингэж л тэмцэхгүй бол дийлэхгүй
2019-05-10
Zov bhoo:
Shuuh chadvargui sh Dee, toriin baiguullaga Ard irgediig zovooson hog shaaruud bdag bolhoor enen deer biz dee.
2019-05-10
Монгол:
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь зөв. Ингэхгүй бол хулгайч нар хулгай хияихээд энэ хнулгайгаа хонгилын шүүхээр хамгаалуулаад байна. Ер нь тэгээд УИХ-ын шийдвэр, Засгийн тогтоолыг шүүгч гэх нэг айлын авгай авилгал аваад цуцлаад байж болохгүй. биздээ. Шүүхийн хараат бус байдал гэдэг бол хэн томилж халж байна гэхээсээ тэр шүүгчийн хувийн үинж чанараас 90 хувь нь хамаардаг зүйл шүү. Цаоангийн нэмчихсэн чинь шунал нь бүүр их болоод авилгалын өрсөлдөөн, тэмцэлдээн шүүгч нарын хооронд тү?үмэр шиг дүрэлзэж байна. Уг нь шудрага шулуун байдлаараа олондоо нэрд гарах байдлаараа өрсөлдөж тэр байдлаараа урамшуулал авдаг тогтолцоо бүрдэх ёстой юм.
2019-05-10