10 сая долларын авлигад холбогдсон сайд хэн бэ?
2019-05-10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны зун намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр “…Чи мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсэн. Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна” гэж хэлээд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хашиж байсан Шадар сайдын ажлаа өгч байлаа.

 

Ерөнхий сайд болсныхоо дараа ч “…Авлига авсан хэнийг ч өршөөхгүй” гэж олон удаа хэлсэн.

 

Тэгвэл түүний тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд авлигын хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл бидэнд ирлээ.

 

Тэр сайд 10 сая ам.долларыг авлига болгон авсан байж болзошгүй байна. Энэ нь одоогийн ханшаар 26 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм.

 

Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт томилолтоор ажиллаж яваа. Түүний эзгүйд энэ мэдээлэл төр засаг, хууль хяналтын өндөр албан тушаалтнуудын дунд тарж байна. Тиймээс Ерөнхий сайдыг ирсний дараа уг асуудал өндрөө авч, 10 сая ам.долларын авлига авсан сайдын нэр ил болох бололтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
NOTLOX BARIMT NI XAANA BAINAA
2019-05-17
Уул уурхайн сайд л байх даа суулийн уед ОТ г их хамгаалаад байгаа
2019-05-15
У:
Сумьяабзар
2019-05-12
Баяр:
Хөөн хэлэлцэх хугацааг 6 сар болговол УИХЫН гишүүдэд маань хэрэгтэй юм шүү.
2019-05-12
Ганаа:
Ийм их мөнгө хаанаас гарч болох вэ. 1. Зам барилга хот байгуулалт,уул уурхай хүнд үйлдвэрийн сайд нарын нэг байх магадлалтай.
2019-05-12
Сандуй:
10 сая долларын авилга авсан үнэн хөөн хэлэлцэх хугацаа дуусан яахын яаж ч чадахгүй чадаж байгаа юманд хууль гууль болно мэдээ
2019-05-11
Баяр:
Хөөн хэлэлцэх хугацааг 6 сар болговол УИХЫН гишүүдэд маань хэрэгтэй юм шүү.
Сонгогч:
Агшин цэнгээнт нэвтрүүлэг юм шиг бх юм авсан юм бол тэр сайд тийм авилга аваад тэр ажилыг нь шийдэж өгсөн гээд шууд хэлэхээр улсын нууц уу эсвэл цаад сайд аа хамгаалаад бн уу бөлдөгдөөд бгаа юм у
2019-05-11
avilga avsan mergejliin hyanaltiin baitsaagch nartaa hariutslag tootsoochee
2019-05-11
Сонгогч:
Хүнийг хүн л алдаг. Танхимаа сайн цэвэрлэчихвэл яадагын хумсаа нуусан шуналтай муурнуудаасаа сална
2019-05-11
Иргэн:
Энэ хүнийг бушуухан ил болгоочээ?! Нөгөө нэг их шудрага хүмүүсийг ххръяалдаа?!
2019-05-10
Zochin:
Ehleed huulichidaa solijiij chinii naiz avilgachidiig chini tceerluulne. Joohon huleechih...
2019-05-10
Nam bus irgen:
Ankh Huuk-iig zorigtoi garch ireed, hulgaich luivarchidiig tsavchaad ugnu geheer ni yamar ih bayarlaj baivaa. Odoo l eh orond mini shudraga yos togtokhno gesen chini. Hulhi Danzan, bardam am shaldan guya baijee.
2019-05-10