Ялалтын парадын ФОТО АГШИН
2019-05-10

Агуу их ялалтын 74 жилийн ойн баяр өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотын төв Улаан тайлбайд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.  Энэхүү ялалтын парад фото хальснаа хэрхэн буусныг сонирхуулж байна. 

 

PHOTO: AFP. Агуу их ялалтын 74 жилийн ой. Улаан талбай. Хүндэт харуулууд

 

PHOTO: AFP. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн II дайн оролцсон ахмад дайчидтай уулзаж буй нь 

 

PHOTO: AFP. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, ОХУ-ын хуурай замын явган цэргийн Ерөнхий командлагч хурандаа генерал Олег Салюков нар. 

 

PHOTO: AFP. ОХУ-ын цэргийн албан хаагчид. Жагсаалын үеийн инээмсэглэл

 

PHOTO: TASS. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу парадад оролцож буй цэргийн нийт бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ 

 

PHOTO: TASS. Цэргийн сүрт жагсаал эхлэхийн өмнө тус улсын Ерөнхийлөгч В.Путин түүхэн ялалт байгуулах онцгой үүрэг гүйцэтгэсэн армийнхан болон дайны он жилүүдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн орнуудад талархлаа илэрхийллээ 

 

PHOTO: TASS. Парадад алхаж буй цэргийн албан хаагчид. ОХУ-ын сүр хүч цэрэгт оршдог. 

 

PHOTO: TASS. Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны 74 жилийн ойн хүрээнд зориулан зохион байгуулсан парадад 130 орчим нэгж цэргийн техник хэрэгсэл, 13 мянга гаруй цэргийн албан хаагч оролцсон байна. 

 

PHOTO: TASS: Та бүхэн агуу их ялалтын жинхэнэ эзэд билээ. 

 

PHOTO: TASS. Тив пуужин харвах "RS-24 ЯРС" цогцолбор

 

PHOTO: TASS. Бүрэн тоноглогдсон "Taifun-K" машин 

 

PHOTO: TASS. "T-34-85" загварын танк

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Suuriin mongolchuud tavij ugsiimaa
2019-05-11
Монгол хэл:
Зөв бич
2019-05-10
монголмаа:
аугаа ард түмэн
2019-05-10