Ходоодны хорт хавдрын үед илрэх ШИНЖ ТЭМДГҮҮД
2019-05-10

Америкийн "www.wikihow.com" сайт ходоодны хорт хавдрын үед илрэх шинж тэмдгүүдийн талаар нийтэлжээ. 

 

Алхам №1

 

 

Ходоодны хорт хавдар туссан болохыг илтгэх түгээмэл шинж тэмдгүүдийн нэг бол, хүндрэх болон огих үед цус гарах явдал юм. Түүнчлэн өтгөн тань хүрэн, эсвэл тас хар өнгөтэй байх бөгөөд огих үед гарах цус час улаан өнгөтэй байдаг байна. 

 

Алхам №2

 

 

Өлсөж байгаа мэт мэдрэмж төрөх ч хоолны дуршил буурч, улмаар ямар ч хоол, хүнс идэх сонирхолгүй болох.  

 

Алхам №3

 

 

Хэвлий хэсгээр хатгуулж өвдөх нь ходоодны хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг аж.  Энэ нь ходоод тань зовиурлаж буйтай холбоотой. Уг өвдөлт нэг долоо хоногоос дээш хугацаанд илэрч байвал та хавдартай байх магадлалтай. 

 

Алхам №4

 

 

Ходоодны хорт хавдар туссан үед их хэмжээгээр жин хасдаг байна. Иймээс та ямар ч шалтгаангүйгээр жин хасаад эхэлвэл, тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй юм. Ихэнх тохиолдолд ходоодны хорт хавдар туссан хүмүүс сүүлийн 6 сарын хугацаанд ойролцоогоор 4-5 кг-аар турдаг аж.

 

Алхам №5

 

 

Цээж хорсох, хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдах нь ходоодны хорт хавдар туссаныг илтгэх шинж тэмдгүүдийн нэг болохыг "Anderson Cancer Center at the University of Texas"-ийн эмч нар олж тогтоосон байна. 

 

Алхам №6

 

 

Хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, улмаар хэвлий хийгээр дүүрэх, суулгах, өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Тиймээс та хугацаа алдахгүйгээр мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зө:
Зөвөлгөө авах дугаар байна уу
2023-07-30