Энэ долоо хоногт /2019.05.06-2019.05.10-ны өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн алба Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1102 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 776 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгав. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 42 хүн гэмтэж, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон хэргүүдэд шалгалтын ажиллагааг явуулж байна.
Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 14 бүртгэгдэж 14 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн ба 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Явганаас хөдөлгөөнд оролцож бйасан хүүхдүүдийн 9 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 5 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 32 осол, мөргөлдөх хэлбэрээр 27 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол, онхолдох хэлбэрээр 2 осол тус тус бүртгэгдсэн байна.
Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 162 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочид баривчлах шийтгэл ногдуулан ажиллажээ.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 1,8 хувиар, гэмтсэн хүн 35 хувиар өссөн хэдий ч, амь нас нь хохирсон хүн 87 хувиар, зам тээврийн ослын дуудлага 1,3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
ЗӨВЛӨМЖ: Цаг агаар дулаарч байгаа тул хүүхэд багачууд тоглоомын талбайд тоглох, найзуудтайгаа зугаалах явдал нь эрс нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор хүүхэд өртсөн осол хэрэг нэмэгдсээр байна.
Иймд эцэг, эхчүүд болон хүүхэдтэй хүн бүрт дараах аюулгүйн зөвлөмжийг хүргүүлж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Уншиж байна |