Ц.Нямдорж: Авто осол, амиа хорлолт хамгийн их санаа зовоож байна
2019-05-10

16:30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуралдаанаар Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлж байгаа хэргийн талаарх гишүүний асуулгад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулав. хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл байна. Сүүлийн үед нас баралтын талаар тоо их хэлдэг болсон. Авто ослын улмаас хүний амь их хохирч байгаа. Хоёр дахь нь амиа хорлолт. Энэ хоёр үндсэн шалтгааны улмаас нас барсан хүмүүсийн тоо өндөр гараад байна. Өглөө ирээд миний эхэлж үздэг бичиг өглөөний рапорт. 

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлд энэ чиглэлээр бичиг явуулсан. Учир шалтгаан нь олдож өгдөггүй. Удахгүй хуулийн төсөл боловсруулж өргөн барина. 

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Статистик тоон үзүүлэлтийг хараад сэтгэл эмзэглэж байна. Эцэг, эхийн халамжаас гадуур хүүхэд үлдээгээд байна. Халамжид явуулж байгаа айл өрхүүдийн хүмүүс хүртэл хүчирхийлэлт хүртээд байгаа нь аюултай. Хамгийн сүүлд гэхэд Сэлэнгэ аймгийн Жавхлан суманд 9 настай хүүхэд алга болсон. Энд цагдаагийн байгууллага маш сайн ажиллаж байгаа. Харин хэвлэл мэдээллээр гарсан мэдээнүүд сэтгэл эмзэглүүлж байна. Мөрдөн байцаалтад явж байгаа хэргүүд дээр сонор сэрэмжтэй хандмаар байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Гэмт хэрэгт өртөж байгаа, бие хамгаалж чадахгүй байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах хууль байгаа. Гэтэл хууль яагаад хэрэгжихгүй байна гэхээр мэргэжлийн байгууллагын боловсон хүчин, санхүү хүрэлцэхгүй байна гэж байна. Яагаад хууль хэрэгжихгүй байна вэ. Салбар болгонд нийгмийн ажилтнууд бий болгоё. Энэ гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд соён гэгээрүүлэх ажлыг бага наснаас нь эхлээд хийе. Бага наснаас нь эхлээд зааж сургая. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Хүүхэд хүчирхийллийн энэ хэргүүдэд ялын бодлого өөр өөр оноосон байна. Тиймээс энэ асуудлаар нээлттэй сонсгол сонсоно. Судалгаа тооцоон дээр үндэслэж хэлэлцэнэ. Тиймээс холбогдох байгууллагууд идэвхтэй оролцох хэрэгтэй. Энэ дотор гэр бүлийн хариуцлага, боловсрол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гээд цогцоор нь хандах ёстой. Өнөөдөр хүний эрхийг хамгаалагчдын статусын тухай НҮБ-ын тусгай комисс ирж ажилласан. Хүний эрхийн асуудал хаврын чуулганы онцгой анхаарах асуудал байх болно гэдгийг дээрх асуудлын төгсгөлд онцоллоо. 

 

Сүүлийн таван жилд 49 иргэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болжээ

 

15:30 цаг:

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхлэв. Хуралдаанаар Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлж байгаа хэргийн талаарх гишүүний асуулгад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариулав. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт

 

Хүнд худалдаалахтай тэмцэх гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийг 2017 онд Засгийн газраар батлуулсан. Засгийн газрын шийдвэр гарсны дараагаар дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллуулж байна. Цагдаагийн байгууллагын бүтэцд өөрчлөлт оруулж, Хүн худалдаалахтай тэмцэх хэлтсийг байгуулан ажиллаж байна.

 

Хүн худалдаалахтай холбоотой  2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 8 хэрэг бүртгэгдэж, найман эмэгтэй хохирсны зургаа нь 14-17 насны хүүхэд байна. Цагдаагийн байгууллагад 25100 хүн 10 гаруй жилийн хугацаанд алга болсон гэж бүртгэгдсэний 478 нь олдоогүй гэсэн тоо гарчээ.  Сүүлийн 23 жилийн хугацаанд 0-14 насны 20 хүүхэд олдоогүй, эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн мэдээллийг салбарын сайд хариуллаа.  

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Хүн худалдаалах гэмт хэрэг ноцтой асуудал. Гэтэл манай гишүүд хүн томилох, чөлөөлөх дээр бүгдээрээ суучихаад, чухал асуудал хэлэлцэхээр хуралдаа ирэхгүй. Тэгсэн мөртлөө хүний эрх гээд яриад байдаг. Бид асуудалд ингэж хандаж болохгүй. Энэ асуудлыг ядахдаа 3/2 нь байж хэлэлцэхээр байна. 

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрхзүйн орчин хэр бүрдсэн бэ? Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой хичнээн хэрэг гарсан бэ? Гадаад орнуудад энэ гэмт хэрэгт холбогдуулан гаргасан үйлдэл байна уу. 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Энэ гэмт хэрэгтэй тэмцэх хуулзүйн орчин ерөнхийдөө бүрдсэн. Дутагдаж байгаа асуудал санхүү байгаа. Энд л асуудал байгаа. Хилийн цаана гарч Монголын хуулийн байгууллага гарч ажиллах ямар ч арга байхгүй. Тиймээс тухайн улсын холбогдох байгууллагатай хамтарч ажиллах бололцоо байдаг. 

 

Цагдаагийн хурандаа н.Отгонжаргал:

 

-Хүн худалдаалах гэмт хэрэг буюу бусдыг нь биеийг нь үнэлүүлэх зорилгоор гадагшаа гаргасан асуудлаар сүүлийн таван жилд 49 хүн хохирч, 9  хүн шүүхээр ял шийтгэгдсэн. Хүн худалдах гэдэг тухайн хүний зорчих эрхийг хязгаарлаж байгаа. Хөрш орнуудтай хамтарч 39 иргэнийг эх оронд нь авчирсан. ГХЯ-аар дамжуулж энэ чиглэлээр төлөөлөгч ажиллуулах талаар холбогдох хууль тогтоомжийн дагуу саналаа хүргүүлсэн байгаа. 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Олдоогүй байгааа 23 хүүхэд байна гэнэ. Хэзээ олох вэ? Тэнэмэл хүүхдүүд байсан, тэд хаана байна. Та бүхний хэлж байгаа тоо дэндүү бага байна.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Энэ асуудал цагдаагийн байгууллагын хүрээнийх. Энэ мэдээллийг бэлтгэхэд Тагнуулын байгууллага оролцоогүй. Харьяалаагүй асуудлаар тагнуулын байгууллага хариулах үүрэг байхгүй. Хуульзүйн учир шалтгаантай. Гэхдээ манай тагнуул, цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр байнгын хамтын ажиллагаатай ажиллаж байгаа гэдгийг хэлье. 

 

Цагдаагийн хурандаа н.Отгонжаргал:

 

-Цагдаагийн байгууллагын хэмжээнд 1993 оноос хойш улсын хэмжээнд нийтдээ 20 хүүхэд сураггүй алга болсноор эрэн сурвалжлагадаж байна. Эдгээрээс гэмт хэрэгт өртсөн байж болзошгүй 6, гадуур тэндэг хоёр, үер усны осолд өртсөн байж болзошгүй 12 хүүхэд байгаа. 

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Сошиал орчинд бараг өдөр бүр хүүхэд алга боллоо гэсэн мэдээлэл явж байна. Гэтэл албан мэдээгээр сүүлийн 23 жилд 20 хүүхэд алга болсон гэж байна. Бодит мэдээллийг хүргэх хэрэгтэй байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Гүй яахав. Ард түмнийхээ төлөө санаа зовдоггүй юм байх гэж бодсон
2019-05-12
Нямдоржоо цагдааг чиний БААТАРЖАВ УДИРДАЖ байгаа үед АВТО ОСОЛ БУУРАХГҮЙ ЭЭ.
2019-05-11
ҮР ДАГАВАР НЬ:
МАНАН ДЭГЛЭМИЙН 29 ЖИЛИЙН МУНХАГЛАЛЫН ҮР ДҮН ШҮҮ ДЭЭ, АХИАД АРАВ ХОРИН ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ
2019-05-10
Яагаад энэ 76 л ярьж байх естой юм бол. Завтай болохоороо юу? Гэтэл хэргийн араас хеецелдеед байгаа харагдахгуй, ширээний ард л харагдах юм. Бусад бугд дуурайгаад ширээний ардаас ажлаа хийгээд байвал ярих сэдэв нэмэгдэхээс нэг ч асуудал шийдэгдэхгуй ш дээ. АН-хан цэцэгээ тэвэрчихээд мод тарья л даа гээд суугаад байдаш шиг
2019-05-10
Эх хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг. Тер нь болох бутэхгуй зуйлээр ерселдеед байхаар нийгмийн эмзэг хэсэгт нелеелеед байна
2019-05-10