Си даргын захиа Трампын сэтгэлийг хөдөлгөж чадсангүй
2019-05-10

АНУ-ын Засгийн газар өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортын тарифыг 25 хувь болгож, нэмэгдүүлэхээр болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь твиттер хуудсаараа дамжуулан Бээжинд урьдчилан мэдэгдээд байв. 

 

Уг шийдвэрт сэтгэл дундуур буйгаа БНХАУ-ын төлөөлөгч Лю Хэ мэдэгдээд "Тарифыг нэмэгдүүлэх нь шийдэл биш" гэж хэлжээ. 

 

Трампын шийдвэрээс болж, дотоодын бизнес эрхлэгчид томоохон алдагдал хүлээж, улсын эдийн засаг савлаж болзошгүй гэж эдийн засагчид санууллаа.  Дэлхийн тэргүүлэгч гүрнүүд болох АНУ, БНХАУ-ын дунд дэгдээд буй худалдааны дайныг хохиролгүйгээр дуусгах ээлжит уулзалт өчигдөр Вашингтон хотноо зохион байгуулагджээ. Хоёр тал харилцан тохиролцоонд хүрч чадаагүй ч ирэх долоо хоногт хэлэлцээрээ Бээжин хотноо үргэлжлүүлэхээр болов. 

 

Вашингтон хотноо өндөрлөсөн төлөөлөгчдийн уулзалтын дараахан БНХАУ-ын Си Зиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт хаягласан захиа илгээсэн болохыг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. 

 

Бээжингээс илгээсэн уг захианд "БНХАУ, АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллах болно. Мөн хоёр улсыг зөрчилдөхөд хүргээд буй худалдааны маргааныг нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт туйлаас итгэлтэй байна" гэж бичсэн аж. 

 

Захиаг хүлээн авсныхаа дараа Трамп "Миний зорилго хоёр улсын харилцааг сайжруулах ч худалдааны зөрчлийг дуусгавар болгох хэлэлцээр амжилттай эсвэл амжилтгүй болох нь тодорхойгүй байна" гэж хэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Тэгээд чинийхээр яах вэ. Алан хядагч Америкийг магтаад байх уу
2019-05-12
Эн сайт хятадыг их магтан дуулнаа. Миeэ ард нь байж магадгүй л байх.
2019-05-12
Тэгээд чинийхээр яах вэ. Алан хядагч Америкийг магтаад байх уу
Si darga ch geh shig.
2019-05-11