14-17 насны зургаан охин хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болжээ
2019-05-11

Хүн худалдаалах гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгагддаг тохиолдол цөөхөн гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлж байна. 2016 онд 4, 2017 онд 10, 2018 онд 8 хэрэг бүртгэгдэж шалгагджээ. Харин 2019 оны 4 дүгээр сарын байдлаар хүн худалдаалах 8 гэмт хэрэг бүртгэгдэн, эдгээр хэргийн улмаас 8 эмэгтэй хохирсны 6 нь 14-17 насны хүүхэд байжээ.

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тусгагдсан. Засгийн газар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалж нийгэмшүүлэх зорилгоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан юм. Мөн цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, зохион байгуулалттай бүлэглэл, хүн худалдаалахтай тэмцэх хэлтэс байгуулжээ.

 

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
said Nymdorj guia yumaa medeed bgaa yim shig hirnee meden budilaad hudlaa turhiraad bhiin . shine salbart ireed anh udaa said hj bgaa hun shig bhiin, odoo bur itgehee bgaad yrij bgaag n sonsohoos durgui hurdeg bsoon
2019-05-12
irgen:
ter hynii naimaa hiigeed baigaa hymyysiin ner usiig, dyr torhiig il gargaach !!!
2019-05-12
Сайд шударга дүрт НЯМДОРЖ Түүний ХАМААТАН Тэжээвэр ГӨЛӨГ БААТАРЖАВ НАР ЦагдааГ Жинхэнэ УтгааР НЬ ДАМПУУРУУЛЖ Байна
2019-05-12
Цаазаар авах шийтгэлийг сэргээх хэрэгтэй
2019-05-12
irgen:
mongold byr baigaagui buzariin gemt heregtengyyd yamr ih bolj bainaa...
2019-05-11